Сингапур утаанд бүрхэгдсэн улс болжээ

Индонезоос гаралтай түймрийн утаа Сингапурыг бүрхээд гурав дахь хоногтоо орж байна. Утаанд ингэтлээ дарлуулж байгаагүй Сингапурчууд нэлээд хүндхэн байдалд хүрсэн тухай ВВС дамжуулж байна. Тус улсыг бүрхсэн утаа хэдхэн хоног дотор хамгийн дээд цэгтээ хүрсэн агаарын бохирдол үүсгээд байна.Сингапурын түүхэнд агаарын бохирдлын стандартыг дээд цэгт нь хүргэж байсан тохиолдол өмнө нь гарч байсангүй. Хэтэрхий их утаатай байгаагаас болж нутгийн өмнөд хэсгийн 100 орчим сургуулийг түр хугацаанд хаажээ.

Сингапурын ерөнхий сайд Ли Шин Луниргэддээ хандан энэ амралтын өдрүүдэд ч утаа бүрсэн хэвээр байхыг анхааруулав. Мөн тэрбээ “ Энэ асуудлыг хэнд хандаж шийдэхээ мэдэхгүй байна. Ойн түймэр учир биднээс хараат бусаар үргэлжилсээр байна. Салхи ихтэй байвал хэд хоног ч үргэлжилж мэднэ” хэмээнхэлэв.Зүүн Өмнөд Азийн орнуудаар ид халуун шатаж байгаа энэ үед түймрийг хэрхэн зогсоохоо мэдэхгүй байгаа гэнэ. Халууны улирал ирэх аравдугаар сар хүртэл үргэлжилнэ. Түүнээс өмнө бороо орох нь тун ховор юм байна.Индонезийн Суматра аралд хэсэг хүмүүс санамсаргүй гал алдсанаас үүдэлтэй гэнэ.

Индонезоос гаралтай утаа Малайзыг ч мөн бүрхсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ