Гимлайн цунамид 150 хүн амиа алдав
Энэтхэгийн хойд нутгийг хамарсан үерийн аюул одоо хэр үргэлжлэн 150 хүний амийн аван оджээ. Уттараханд муж байгалийн энэхүү гамшигт илүүтэй өртсөн юм. Тус улсын албаныхны мэдээлж буйгаар 50 мянга гаруй хүн гэр оронгүй болж нэлээд хүндхэн байдалтай байна. Үерт барилга байшингууд урсаж хүн суухын аргагүй болсон юм.Их уснаас гадна хөрсний гулгалт болж байгаа нь хүмүүст их гай учруулжээ.
Уттараханд мужийн ариун тосгон гэгддэг Кедартат тосгонд мөн нэлээд хэмжээний гамшиг нүүрэлсэн байна. Энэтхэгчүүд энэ удаагийн байгалийн гамшгийг “Гимлайн цунами” хэмээн нэрлэсэн байна. Хэдийгээр нас барагсдын тоо одоогийн байдлаар 150 байгаа боловч гамшгийн сүүлд нас барагсад 1000 гарна хэмээн тооцоолжээ. Учир нь өнөөдрийн байдлаар насбарагсдын бодит тоог гаргах боломжгүйн дээр ор сураггүй алга болсон иргэд маш их байгаатай холбоотой
Энэхүү үерийн гамшиг нь далайн түрлэгийн цагтай холбоотой хэмээн цаг уур судлаачид хэлж буй. Далайн түрлэг зургаа болон есдүгээр сард болдог бөгөөд энэ үеэр үер усны аюул нүүрлэх нь олонтоо. Энэтхэг услтай хилзалгаа Непал улсын хилийн орчмын зарим нутгаар мөн үер болж байна. Гамшигт автсан хүмүүст хүмүүнлэгийн тусламж хүргэхээр тус улсын засаг захиргаа ажиллаж эхэлсэн байна. Гамшгаас гаргах ажиллагаанд 5500 цэрэг оролцож байгаа бөгөөд 20 нисдэг тэрэг ашиглаж байгаа юм. Үерт нэрвэгдсэн хүмүүсийн ихэнх нь 36 цагийн турш усанд байгаа гэнэ.
Уттараханд мужид ийм хэмжээний их үер 60 жилийн өмнө тохиолдож байсан.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ