Эрчим хүчний салбарт Германтай хамтарна

Монгол Улс Германтай хамтран “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хэлэлцээрийг ХБНГУ-д гуравдугаар сарын 26-27-нд хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хуралдааны үеэр хийсэн юм байна.

“Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл” үндсэн зорилт болох эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжинэ. Мөн салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон европын холбооны улсуудын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ