Мэс заслын өмнө тамхи татах нь эрсдлийг ихэсгэдэг

Мэс засал хийлгэхээс өмнөхөн тамхи татах нь хүндрэлд хүргэж болохыг Америкийн эрдэмтдийн судалгаа харуулж байна. Сан-Францискогийн Калифорнийн их сургууль болон Йелийн их сургуулийн ажилтнууд энэ асуудлын тухай ном зохиолыг 60 гаруй жил судалжээ. Тамхичин хүнд мэс засал хийхэд цус их алдаж, мэс заслын дараах хүндрэл их гардаг байна. Үүнээс гадна тархины хавдартай тамхичин өвчтөнд энэ хорт зуршил нь мэс заслын дараа наслалтыг богиносгож байжээ. Тухайлбал, тархины хавдар авахуулах мэс засал хийлгэсэн 453 өвчтөнөөс мэс заслын дараах нэг жилийн хугацаанд нас барах тохиолдол тамхичин хүмүүст илүүтэй байсан байна.

Нурууны мэс засал хийлгэхээс нэлээд хэдэн өдөр болон хэдэн долоо хоногийн өмнө тамхи татаж байсан өвчтөнүүдийн бие дээрдэх явц бас л тааруухан байжээ.Тархины артерийн судасны өргөсөлт өвчинтэй хүмүүст мөн ийм дүр зураг харагдсан байна. Чухамхүү тамхичдад мэс заслын дараа биеийн байдал муудаж байсан нь харагджээ. Үүнтэй холбогдуулан мэс засал хийлгэхийн өмнө тамхи татахаас татгалзах хэрэгтэйг өвчтөнүүддээ хэлж байхыг мэс засалчдад эрдэмтэд уриалсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ