Оросоос Хятадад 60 тэрбум ам.долларын газрын тос нийлүүлнэ
Оросын ЕрөнхийлөгчВладимир ПутинБНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Жан Гаолитай уулзахдаа, Хятадад маш их хэмжээний газрын тос нийлүүлэхээр бэлтгэжбайна гэж мэдэгджээ. Оросын төрийн тэргүүний хэлснээр “Роснефть” компани60 тэрбум ам.долларын гэрээг бэлэн болгожээ. Хэтрүүлэлгүй хэлэхэд “Роснефть” компанитайөргөн цараатай гэрээбайгуулах гэж байгаа бөгөөд Хятадад олонсая тонн нефть нийлүүлэх төлөвтэй байгаа, энэ ньүнийн дүнгээр60 тэрбум ам. доллар гэсэн үг юм” гэж Путинонцлон тэмдэглэсэн байна. Гаоли олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Санкт-Петербургт ирснийгОросын ерөнхийлөгч дурджээ.
“Роснефть” компаниас Хятадад газрын тос нийлүүлэх тухай гэрээнд чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаагОросын Эрчим хүчний сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Энэ гэрээний үзүүлэлтүүд нь гуравдугаарсард гарын үсэг зурсан хэлэлцээрийн болзлоос ялгагдахгүй гэж сайд хэлжээ. Нийлүүлэлтийн хэмжээг энэ жил 800 мянган тонн, дараа жил хоёр сая тонн, 2015 онд15 сая тонн болгож нэмэгдүүлэхээрбаримт бичигт заасан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ