Түймэрт 58 хүн үрэгдсэн байж магадгүй гэж цагдаагийнхан мэдэгдэв
Лондоны Grenfell Tower орон сууцны олон давхарт гарсан галын улмаас үрэгдэгчдийн тоо 58 болж магадгүй гэж Скотленд-ярдын төлөөлөгч Стюарт Канди мэдэгдсэнийг Reuters дамжуулав.
“Бидэнд байгаа мэдээллээр, тэр шөнө Grenfell Tower орон сууцнаас 58 хүн сураггүй алга болсон. Харамсалтай ч тэднийг амь үрэгдсэнд тооцож байна” хэмээн тэр хэлжээ. Эмнэлэг 24 хүн эмчлүүлж байгаагийн 12 нь маш хүнд байгаа ажээ.
Лондоны цагдаагийн газар одоо албан ёсоор 30 хүнийг амь үрэгдсэн гэж үзэж байна.Эрх баригчид болсонхэрэг явдлыг нарийвлан шалгахаар амлаад байгаа ба уг байрнаас гарган нүүлгэсэн хүмүүсийгмусульман, христийн сүмийн тусламжийн төвүүдэд байрлуулсан байна.
Гал Лондоны 24 давхар байранд зургадугаар сарын 14-нд гарсан юм. Байшин тэр жигтээ шатжээ. Байранд голчлон Африк ба ОйрхиДорнодын гаралтай хүмүүс амьдарч байлаа. Хэвлэлийн мэдээгээр, байрыг зассан барилгачид байрны засварын материалд хэмнэлт хийж чанаргүй материал ашигласан гэж бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ