Каддафийн орчуулагч Ливи улс Саркозийн сонгуульд мөнгө өгсөн гэв

Муаммар Каддафи 2007 онд НиколяСаркозийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд их хэмжээний мөнгө өгсөн тухай надад хэлж байсан гэж Ливийн удирдагчийн орчуулагчфранцын сэтгүүлчдэд мэдэгджээ.Харин Саркози үүнийг няцааж байгаа гэнэ. Саркозийн сонгуулийн өмнөх кампанит ажилд 20 сая ам.доллар өгсөн хэмээн Каддафи надад хэлжбайсан гэж Ливийн жамахирийн талийгаач удирдагчийн орчуулагч байсан Мофтах Миссури дурджээ.

Энэ оны дөрөвдүгээр сард Франс пресс агентлагхууль сахиулах байгууллагын учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа,бүр Ливийн дайны үед Каддафийн хүү Сейф-аль-Исламынанх хэлсэнзүйлийг судалж үзэх бодолтой байгаа тухай мэдээлжээ. Саркозиэцгээс нь сонгуулийн өмнөх кампанит ажилдааолон сая ам.доллар авсан гэж Сейф-аль-Ислам 2011 онд мэдэгдсэн юм.

Бас нэг эх үүсвэрээс Саркозийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг нууцаар санхүүжүүлж байжээ гэсэн сэжигтэй явдлыг гуравдугаар сард Францад албан ёсоор шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Францын хамгийн баян эмэгтэй болохгоо сайхныL’Orealкомпанийн өвлөгч Лилиан Бетанкураас мөнгө авсан хэмээн Саркозийг сэжиглэж байгаа ажээ.Саркози үүнийгбас л няцааж байгаа юм.

Таван жилийн хугацаагаар ерөнхийлөгчийн алба хашсанНиколя Саркози2012 онд дахин нэр дэвшээд өрсөлдөгч Франсуа Олландад ялагдсан юм.2017 онд ерөнхийлөгчид дахин өрсөлдөж магадгүй гэдгээ Саркози хэлжээ. Гэвчэнэ төлөвлөгөөмөрдөн шалгалт хэрхэн дуусахаас ихээхэншалтгаална гэж улс төрийн тоймчид үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ