Чикагогийн үзэсгэлэнгийн үзэгчид алсыг харагч дээр суужээ

Чиакогийн Дэлхийн үзэсгэлэнгийн үзэгчидтүүхэнд анх удаа алсыг харагч дээр суужээ. 1893 ондажиллуулахаар төлөвлөж байсан Чикагогийн Дэлхийн үзэсгэлэг зохион байгуулагчидирээдүйн арга хэмжээний “нэрийн хуудас”болгож, Парисын 1889 оныДэлхийн үзэсгэлэнгийнхамгийн чухал үйл явдал байсан Эйфелийн цамхгаас цар хүрээгээрээдавж гарах байгууламжийн шилдэг төслийн уралдаан зарласан байна.Тэгэхэд Иллинойс муж улсын залуу инженерЖорж Феррис хүмүүсийн суух бүхээгүүд бүхий асар томалсыг харагч босгохыг санал болгожээ.Хүүхэд байхдаа харсан усан тээрмийнцагирагдугуйтүүнийгийм санаа дэвшүүлэхэд хүргэсэн байна.Мэргэжил нэгтнүүд нь Феррисийн санааг бүтэхгүй зүйл гэж үзэж байжээ.Гэвч тэр бууж өгөөгүй байна. Инженербайгууламжийн техникийн баримт бичгийг боловсруулж, зурагтөсөл зохиоходхувиасаа 25 мянган ам.доллар зарцуулж, дараа уг төслийгүзэсгэлэнгийн захиргаа зөвшөөрсөн байна.Харин Жорж Феррис өөрийн сэдлийг хэрэгжүүлэх мөнгийг өөрөө олох ёстой байжээ.

Ирээдүйн алсыг харагчийнолонх эдангийгДетройт хотод үйлдвэрлэж, дараа нь галт тэргээр Чикагод авчирсан байна.Феррисийн алсыг харагчийн дугуй нь 80 метрийн диаметртай байсан бөгөөдбараг 14 метр урт, хоёр метрийн диаметр бүхий тэнхлэг дээр суурилжээ.36 бүхээг нь тус бүр 60 хүний багтаамжтай.Жин нь 4100 тоннгэнэ. Алсыг харагчийг босгоход нийтдээ 250 мянган ам.доллар зарцуулсан байна. 1893 оны зургаадугаар сарын 21-ний өдөр алсыг харагчийг нийтэд нээжээ. Үзэсгэлэн ажилласанхугацаандалсыг харагч дээр бараг 1,5 сая хүн эргэж, 10 минутад 50 цент төлж байжээ. Энэ нь зохион байгуулагчдад 730 мянган ам.долларын ашиг авчирсан нь тэр үеийнхээрасар их мөнгө юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ