Владимир Якуниныг огцруул гэсэн хуурамч тушаал шуугиан тарьлаа

ОХУ-ын засгийн газрын хэвлэлийн албан лхагва гаригийн орой “Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох тухай албан ёсоор мэдэгдлээ хэмээн нэлээд шуугиан дэгдсэн. Ерөнхий сайд Дмитрий Медведевийн тушаалаар Якуниныг огцруулж тус компанийн дэд ерөнхийлөгч Александр Мишариныг томилж буй тухай мэдээлэл нь худлаа байсан тухай албаныхан тун удалгүй олж тогтоожээ.

Албаныхны мэдээлж буйгаар “aprf.gov.ru с IP [92.63.104.234” гэсэн IP хаягаас ирсэн байсан бөгөөд энэ нь Засгийн газартай ямар ч холбоогүй сервер гэнэ. Энэ хаяг нь Эрхүүд бүртгэлтэй болохыг одоогоор тогтоогоод байгаа аж. Москвагийн цагаар 20:00 минутад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэйл хаягаар ирсэн уг захидал ОХУ-ын Сайд нарын танхимын хэвлэлийн албаны электрон шуудангийн албан ёсны толгойтой, агуулга нь Цагаан ордны стандарт мэдээлэл маягаар бичсэн байсан гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ