Дольчи, Габбана нар 1.8 жилийн ял сонсжээ

Италийн шүүхээс Доменико Дольче, Стефано Габбана нар буюу загварын томоохон төлөөлөгчдөд 1.8 жил хорих ял оноожээ. Нэрт дизайнерууд татварын хэрэгтэй холбогдуулан ийнхүү ял шийтгэж байгаа юм. Гэсэн ч тэд шүүх хуралдааны үеэр шүүхийн танхимд байгаагүй бөгөөд шийдвэрийг хүлээн аваагүй байгаа. Тэд 2004 онд D&G брэндийг Gado хэмээх Люксембург дэххуурамч компанид худалдан Италийн татвараас зугтсан юм.

Dolce&Gabbana компанийн төлөөлөгч дизайнеруудад ногдуулсан шийтгэлийн талаар тайлбарлахаас татгалзсан байна. 2004 оноос эхэлсэн мөрдлөгийн явцад тэд Люксембургт "Dolce & Gabbana Luxemburg sarl" болон "Gado sarl" хоёр компани байгуулан, татварын бичиг баримт, санхүүгийн тайлангаа хуурамчаар үйлдэх аргаар нэг тэрбум орчим еврогийн татварыг нуун дарагдуулсан байсан нь илчлэгдлээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ