НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга өнөөдөр манайд айлчилна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга, ноён Вук Еремич өнөөдөр манай улсад айлчилна. Тэрбээр Серб Улсын иргэн бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сараас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганыг даргалж байна.Ноён Вук Еремич манай улсад айлчлах хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргад бараалхах юм. Монгол Улс 2012 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан юм. Манай улсын аюулгүй байдал, олон улсын нэр хүндэд онцгой ач холбогдолтой эдгээр тогтоол батлагдахад ноён В.Еремичийн дэмжлэг туслалцаа их байжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ