Анжелина Жоли Сирийн дүрвэгчидтэй уулзаж байна

Алдарт жүжигчин Анжелина Жоли Сирийн дүрвэгсдэд туслахаар Иордан улс руу явсан хэмээн мэдээлжээ. НҮБ-ын сайн дурын элч түүний Иордан явсан зорилго нь “Сирийн дүрвэгсдэд дэмжлэг үзүүлж, дэлхий дахинд тэдний нөхцөл байдлыг мэдээлэх, иргэний дайны хөлд нэрвэгдэж байгаа Иордан болон бусад бүс нутгуудад юу хэрэгтэй байгааг ойлгуулах” гэнэ.

Ойрхи Дорнодод өнөөгийн байдлаар хүмүүнлэгийн тусламж хүрч чадахгүй байгаа. Энэ оны эцэс гэхэд Сирийн ард түмний тэн хагас нь буюу 10 сая хүн нутгаасаа дүрвэж, хүнд хэцүү нөхцөл байдалд орох төлөвтэй байгаа. Анжелина Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Антонио Гутеррештэй энэ асуудлаар ярилцаж, түүнчлэн Сирийн Хомс, Дераа, Эль-Кусейр хотоос дүрвэн гарсан зарим нэг гэр бүлтэй уулзан, зовлон зүдгүүрийн талаар сонсч, сэтгэлээ хуваалцсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ