Д.Доржзодовыг саатуулахаар очсон ч Ц.Оюунгэрэлийн нөхөр АНУ-ын иргэн тул гэрт нь нэвтрэх боломжгүй байдал үү?
НЭМЭЛТ: 10:00 ЦАГ
-Ц.ОЮУНГЭРЭЛИЙН НӨХӨР АНУ-ЫН ИРГЭН ТУЛ ГЭРТ НЬ НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮСЧЭЭ-
МАН-ын нэр бүхий удирдлагуудын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум босгох, Тавантолгойг гадныханд зарах замаар мөнгө угаах талаар ярилцаж бичлэгийг олон нийтэд ил болгосон Д.Доржзодовыг өнөөдөр өглөө саатуулахаар цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.
Д.Доржзодов нь учирч болзошгүй эрсдлээс сэрэмжилж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр нуугдаад байсан аж. Одоогоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл орон нутагт сонгуулийн ажлаар явж буй юм. Тиймээс өнөөдөр өглөө цагдаагийн албан хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт Д.Доржзодовыг саатуулахаар очиход түүний нөхөр “Би бол АНУ-ын иргэн. Тиймээс АНУ-ын элчин сайдын яаманд л зөвхөн тайлбар өгнө” хэмээн хаалгаа нээж өгөхөөс татгалзсан байна.
Ингэснээр цагдаагийн албан хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт нэвтрэх боломжгүй болсон байна. Тиймээс цагдаагийн байгууллаас “Бид саатуулах гэж ирээгүй. Хамгаалалтад авсан” гэх тайлбар хийж эхлээд байгаа аж.
НЭМЭЛТ: 09:10 ЦАГ
-ЦАГДАА НАР ХАМГААЛАЛТАД АВЧ БАЙНА ГЭЖ ТАЙЛБАРЛАЖЭЭ-
Д.Доржзодовын өмгөөлөгч ""Монголын цагдаагийн байгууллага иргэний эрүүл мэнд, амь насанд аюултай байдал илэрвэл хамгаалалтад авах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хамгаалалтад аваад байна. Ямар нэгэн баривчлах, мөрдөн байцаах ажиллагаа явагдахгүй тул та санаа зоволтгүй" гэсэн хариулт надад өгөөд байна. Одоогоор дотогшоо ороогүй байна" гэж тодруулга өгөөд байна.Оргил хотхоны гадаа одоогийн байдлаар цагдаагийн албан хаагчдаас гадна иргэд олноороо цуглараад байгаа юм.
08:20 ЦАГТ
-Д.ДОРЖЗОДОВЫГ СААТУУЛАХААР ЦАГДАА НАР ИРЭЭД БАЙНА-
УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай ярилцаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Энэхүү бичлэгийг тухайн үед МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу хийсэн байдаг. Бид өмнө нь Д.Доржзодовын амь насанд заналхийлсэн талаар мэдээлж байсан.
Өнөөдөр өглөө Д.Доржзодовыг баривчлахаар Хан-Уул дүүргийнОргил хотхон дахь байранд цагдаагийнхан өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхлээд байна. Д.Доржзодовын байрны гадуур цагдаа нар бүсэлсэн байдалтай байгаа аж. Залууг гадагш гаргахгүй байгаа тулбайрны цонхон дээр гарч ирч, лайв бичлэгийн дүрсэнд орсон байна. Тэрээр тус байранд нуугдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Д.Доржзодовын өмгөөлөгч тус байрны гадаа ирсэн ч "Баривчлах ажиллагаа яваагүй тул оруулах шаардлагагүй" гэсэн тайлбар тавин, оруулахаас татгалзсан байна.
Шууд лайв бичлэгийг ЭНД ДАРЖ үзээрэй.
Г.ИТГЭЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ