Санал тоолох машиныг туршина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг нэгбүрчлэн шалгаж, программчилж, гэрчилгээжүүлээдсонгуулийнбүх хэсгийн хороодод хугацаанд нь хүргүүлээд байна. Сонгуулийн бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн бэлэн байдал, мэдээлэл дамжуулах хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, сонгуулийн явц, санал хураалтын дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг нийтэд шуурхай хүргэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор төхөрөөмж болгондсаналын хуудас уншуулж, үр дүнг тулгах туршилтын ажиллагаа явагдана. Энэ ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас сонгуулийн бүх хэсгийн хороодод нэгэн зэрэг эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ