ФОТО: Гэрлэн таазтай “Шөнийн гудамж”-аар аялана уу

Өчигдөр буюу зургадугаар сарын 09-ний 00 цагт нийслэлийн анхны “Шөнийн гудамж”-ны гэрэл аслаа.Уг гудамж дээгүүрээ гэрлэн таазтай мөн гудамжны хоёр тал тэр чигтээ гэрлэн чимэглэлтэй болжээ.Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилж, орчин үеийн дизайныг бий болгосон байна. Нээлтийн үеэр рок поп урлагийн тоглолт, Электро хөгжмийн шоу боллоо.

Ингэснээр улсын маань нийслэл Улаанбаатар дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэхүйц, аялал жуулчлалын төв болох эхний алхмуудынхаа нэгийг хийж буй юм. Тодруулбал, Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх нийслэлийн анхны шөнийн нээж, хуучнаар Сөүлийн гудамжны сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ.

Мөн энд худалдаа үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээ явагдаж байх бөгөөд цаашид шөнийн гудамжийг улам тэлж, үйл ажиллагааг нь тогтворжуулахаар төлөвлөж байгаа аж. Шөнийн гудамж энэ ням гариг хүртэл байна.

06 дугаар сарын 09

-“MUSIC FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

-Классик болон жазз хөгжмийн тоглолт

-Жазз болон орчин үеийн урлагийн тоглолт

-Электро хөгжмийн шоу

06 дугаар сарын 10

-“NATIONAL FESTIVAL”-ийн нэрэмжит өдөр

-Жазз хөгжмийн тоглолт

-Жазз болон сонгодог урлагийн тоглолт

-Үндэсний урлаг болон хувцас загварын шоу

06 дугаар сарын 11

-“ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ”-ийн нэрэмжит өдөр

-Эцэг эхчүүд, хүүхэд багачуудын дунд уралдаан тэмцээн

-Хүүхэд багачууд тоглож наадах тусгайлан бэлтгэсэн талбай

-Жазз хөгжмийн тоглолт

-Гадаадын хамтлагийн Жазз хөгжмийн тоглолт

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ