МАН-ын бүлэг БСШУС-ын сайдад Г.Чулуунбаатарыг дэмжлээ

said

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар суухаар болсон. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар огцруулах санал оруулж, УИХ-аар дэмжүүлээд байна. Их дээд сургууль, ЕБС-иудын төгсөлт гээд салбар ид ажилтай, бужигнаж байдаг үеэр сайдын суудал эзгүй байгаа юм.

Тиймээс хаврын чуулганыг түр завсарлахаас өмнө буюу өнөө маргаашдаа багтаж, БСШУС-ын сайдыг томилно гэсэн хүлээлт үүсээд байна. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн чигтэй байсан ч албан мэдээлэлд энэ талаар дурдагдаагүй байна.

БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Т.Ганди нарын нэрс нэгэн үе яригдсан. Ц.Цогзолмаа гишүүний зүгээс уг мэдээллийг үгүйсгэж, “Надад хувийн нэг ч амбиц байхгүй. Улс төрийн албан тушаалтныг нам боловсон хүчнийхээ бодлогоор ярьж байгаад шийддэг” гэсэн тодруулга өгөөд байгаа юм. Харин одоогоор УИХ-ын даргын зөвлөх хийж буй Т.ГандидБСШУС-ын сайдаар томилогдох амбиц байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэрээр сайдын томилгооны асуудлаархи таамаг мэдээлэлд өөрийнхөө нэрийг зориуд хавчуулан, түгээсэн гэх явган шог яриа хүртэл явж байна.

Гэвч эрх баригч намын удирдлагуудын зүгээс Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор,Д.Бадарчийг сайдаар томилохоор гадны орноос дуудсан гэх мэдээлэл яригдах болов. Д.Бадарчийн хувьд Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д өндөр дээд албан тушаалд сүүлийн 15 жилд амжилттай ажиллаж, олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрдэмтэн юм.

НЭМЭЛТ: 15:00 ЦАГ

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар суухаар болсон. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар огцруулах санал оруулж, УИХ-аар дэмжүүлээд байна. Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлт гээд салбар ид ажилтай, бужигнаж байдаг үеэр сайдын суудал эзгүй байгаа тул сайдын асуудлыг яаралтай шийдэхээр болоод буй.

Харин яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж БСШУС-ын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилох асуудлаар хэлэлцэх гэж байна.

Г.Чулуунбаатар нь 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал

2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал

2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал

2000-2008 онд Монгол Улсын Их Хурлын даргийн ахлах зөвлөх

1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал

2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн

(одоог хүртэл)

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын дэргэдэх Судалгааны төвийн захирал

1997 оноос ШУА-ийн Нийгмийн ухааны Бага чуулганы гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Бага чуулганы дэргэдэх философи, социологи, улс төр судлал, урлаг судлалын салбараар Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хамгаалуулах зөвлөлийн дарга (2014 оноос), МУИС, СУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Удирдлагын академийн эрдмийн зөвлөлийн дарга, Удирдахуйн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга (2008 оноос) Нийгмийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2014 оноос Философи, шашин судлалаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.

НЭМЭЛТ: 15:30 ЦАГ

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулсан билээ. Түүний орондТ.Ганди, Ц.Цогзолмаа зэрэг хэд, хэдэн хүний нэр яригдаж байсан ч МАН-аас академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж ирсэн байна. Үдээс хойших чуулганы хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Боловсролын сайдын нэрийг хэлэлцэн дэмжжээ. Одоо УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ