Ээж охин хоёрт зодуулсан гэх ТҮК-ийн ажилтан өдийг хүртэл эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй гэжээ
Харин энэ талаар зодуулсан ТҮК-ийн ажилтан П.Эрдэнэбат хэлэхдээ “Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд намайг зодсон. “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэжхэлсэн. Гэтэл машинаасаа бууж ирээд надруу дайраад байхаар нь биеэ хамгаалах гээд шүүрээрээ ганц, хоёр угзарсан.
Бусдаар бол надад эмэгтэй хүнд гар хүрэх хүмүүжил байхгүй. Өдий 57 насыг наслахдаа эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Өдөрт иймэрхүү байдал хэд хэд тохиолддог. Бид нарыг ер нь хүн гэж үздэггүй юм. Хэл амаар доромжилно. Хог, архи, пивоны шил гээд шидэхгүй юм байхгүй. ” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ