Хятадад дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат ашиглалтад оржээ
Хятадын Гуанжоу хотын санхүүгийн “CTF Finance Center”-ийн 530 метр өндөр барилгад минутад 1,260 метр хурдлах чадалтай дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат ашиглалтад орсон байна. Энэ талаар "The India Times" -т мэдээлжээ. Зарим эх сурвалжид мэдээлснээр, туршилтын үед цахилаан шат цагт 80 км хурдалж, барилгын хамгийн дээд давхарт гарахдаа ердөө 25 секунд зарцуулсан байна.
Үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар, жирийн үед ингэж толгой эргэж дотор муухайртал хурдлахгүй ч цагт 72 км цаг хурдлах ажээ. Харин дээд давхараас доош буухдаа 36 км/цаг хурдалж, нэг минут л зарах юм байна. Өмнө нь манай гаригийн хамгийн хурдан цахилгаан шат Хятадын Шанхай хотод ашиглалтад орсон нь цагт 69 км хурдалдаг байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ