24VS24: МҮБХ-ны хэрүүл дахин сэдэрч, холбооны тэргүүний төлөөх тэмцэл ширүүслээ
Монголын Үндэсний бөхийн холбооны хэрүүл эцэслэхгүй нь. Өнгөрсөн амралтын өдөр МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг буюу А.Сүхбатын “багийнхан” ээлжит бус “Их эе” хурлыг зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон. Энэ талаараа өчигдөр хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээллийн цуурай намжиж амжаагүй байхад Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийв. Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнР.Нямдорж “Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат,Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Би хувьдаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Ээлжит бус Их эеийг их яарлаа гэхэд 2018 он дөнгөж гарангуут хуралдуулах төлөвлөгөөтэй байгаа" гэдгээ дуулгасан юм. Ийнхүү МҮБХ-ны олон жил бухишсан хэрүүл дахин сэдэрч, холбооны тэргүүний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж буйг “24 VS 24” буландаа онцолж байна.
Ү.Хүрэлбаатар: Ээлжит бус “Их эе” хууль ёсны дагуу явагдсан учир тэргүүн нь хууль ёсных
УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй цэцдийн зөвлөлийнхөн өчигдөр мэдээлэл хийж, албанёсоор тэргүүнээ зарлав. Энэ үеэр “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар “Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе”-д цолтон бөхчүүд болон засуул, цэц, бөх судлаачид, аймгуудын бөхийн холбооны төлөөллүүд нийтдээ 170 гаруй хүн оролцсон. Үндэсний бөхийн холбооны дүрэмд 200 хүртэл төлөөлөл оролцож байж их хурал хуралдана гэж заасан байдаг. Тиймээс хурал 85 хувийн ирцтэй болсон. Энэ хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг авч хэлэлцсэн бөгөөддөрвөн хүн нэр дэвшсэн. Тодруулбал Дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нар нэр дэвшсэн. Ингээд хуралдааны үед Л.Чинбатыг дэмжихээ илэрхийлж, бусад гурван нэр дэвшигч нэрээ татсанаар Л.Чинбат 100 хувийн саналаар сонгогдсон” гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр “Их Эе”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчҮ.Хүрэлбаатар “Энэ их хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон гэдгийг албан ёсоор онцлон хэлэхийг хүсч байна. Хууль бус хурал боллоо гэх яриа их байгаа учраас баримтууд яръя” хэмээгээд ээлжит бус “Их эе”-ийг хууль ёсны дагуу явагдсан гэдгийг нотлох гурван баримтыг дэлгэсэн юм.
Тиймээс энэ прокурорын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн асуудлаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд Шийдвэр гүйцэтгэх албанд би албан бичиг явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажлын хэсгийн ахлагч миний нэр дээр 2017 оны тадугаар сарын 17-ний өдөр 081783 тоот хариу албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт “Сүхбаатар дүүргийн прокурорын 387 тоот тогтоолыг дурдаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа сэргээн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн болно.” гэсэн хариу өгсөн. Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа н.Наранцогтод гэж хаяглаад “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн, Монголын үндэсний бөхийн холбооны “Их эе”-ийг хуралдуулахыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн ээлжит бус их эе хуралдуулах ажлын хэсэгт мэдэгдэх нь зүйтэй” гэсэн байсан. Үүний дагуу бид өчигдөр хурлаа хийсэн” гэв. |
Р.Нямдорж: Би ажлаа өгье гэж байгаа, гэхдээ А.Сүхбат нарт биш
Монголын үндэсний бөхийн “Их эе” хуралдаж, холбооны тэргүүнээр “Гацуурт”-ын Л.Чинбатыг сонгосон гэх хэвлэлийн хуралтай зэрэгцэн Монгол бөхийн өргөөнд Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Өмнө нь ямар нэгэн хэрүүл уруулгүй байж байгаад “Бөхий өргөө” гэдэг сав ашиглалтанд оронгуут 2002 оноос Х.Баянмөнх, Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс “Бөхийн өргөө”-г авах зорилгоор тэмцэж эхэлсэн. Тэр зорилгоо 1998 оны арванхоёрдугаар сарын 28-нд Бөхийн өргөө нээгдсэн баяр гэх том баярын үеэр илэрхийлж, тэрний маргаашаас тэмцэж эхэлсэн. Ингэхдээ 2002 оны ээлжит бус Их эеэр бөхийн өргөөг авна гээд чадаагүй, өдгөө хүртэл тэмцсээр байна. ОдооҮ.Хүрэлбатар, М.Хүдэрбаатаргэх мэт нийгэмд сонирхолтой хэдэн хүмүүс тэмцээд байна. Эд нар Бөхийн өргөө, Бөхийн холбоог авч чадахгүй. Учир нь энэ улсад шүүх, цагдаа гэх мэт хуулийн байгууллагууд байдаг. Намайг гурван шатны шүүхээр энэ хурлыг даргалж хуралдуул гэсэн, маргаан тэдний талд гарсан нь үнэн. Гэтэл “Цэцдийн зөвлөл” гэх одоо байгаа 61 хүний гуравны хоёр нь буюу 66 хувь нь хуралдаж байж ээлжит бус Их эеийг зарлах дүрэмтэй. Эдгээр хүмүүс нөгөө л нэг айлгадаг, ятгадаг, гуйдаг журмаараа нэг хурал хийжээ. Гэтэл тэр хурал дээрээ очоогүй таван хүний гарын үсгийг дуурайлгаад зурчихсан байгаа юм. Аймгийн бөхийн холбооны хүнийг дарамтлаж байж “Миний оронд Улаанбаатар хотод байгаа тэр хүнийг оруулуулаарай” гэдэг итгэмжлэл бичүүлж аваад Цэцдийн зөвлөлийн бус хүнийг хуралд оруулсан байх жишээтэй. Гэхдээ би энд худал гэж ярина, тэнд Ү.Хүрэлбаатар худал гэж ярина. Гурав, дөрөвхөн хоногийн дараа шийдвэр гарч, үнэн зөв нь мэдэгдэнэ.
Би ажлаа өгнө. Гэхдээ А.Сүхбат,Ж.Ганболд, Х.Баянмөнх, н.Дуламсүрэн нарт өгөхгүй. Тэд ажил хийж чадахгүй, нэр хүнд муутай. Би үүнийг Монголын бөх сонирхогчдод гурван жилийн өмнөөс хэлсэн. Би хувьдаа Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнд хоёр гурван хүн бодож байна. Ээлжит бус Их эеийг их яарлаа гэхэд 2018 он дөнгөж гарангуут хуралдуулах төлөвлөгөөтэй байна. Миний хүсч байгаа ганц зүйл бол биеийн хөгжил, оюуны хөгжил, сэтгэл зүрхний хөгжил, иргэний боловсролтой хүнд би ажлаа өгнө. Монгол бөхөө гэсэн сэтгэл зүрхгүй Ү.Хүрэлбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Ганболд нарт би ажлаа өгөхгүй. Дэвшүүлээд байгаа хүн нь эд нартай адил бөхөө гэх сэтгэл, зүрхгүйижил хүн байж магадгүй гэж би хардаад байгаа юм. Тэрнээс Л.Чинбат бид нэг нутгийн хүмүүс. Энд нэр дэвшиж байгаа хүн ямар ч намын харьяалалтай байх ёсгүй. Хоёрдугаарт бөхийг үздэг, дунд нь ороод холилдож явдаг ийм хүн байх ёстой” гэлээ. |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ