“Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзориг :Эр нөхөр нь ч танихааргүй болчихоод байхад ...
“Яг түүн шиг” шоуны ес дэх дугаар өчигдөр орой амжилттай болж, Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар түрүүллээ.
Харин шоуны хагас шигшээд хамгийн бага оноо авсан дуучин А.Хишигдалай, жүжигчин Б.Ариунцэцэг нар хасагдсан юм.
Жүжигчин Б.Ариунцэцэгийн өчигдөр оройны үзүүлбэрт шүүгч Б.Наранзун, жүжигчин Н.Онон нар дөрвөн оноо өгчээ. Харин шүүгдчийн оноо өгөх байдал Б.Ариунцэцэгийн нөхөр “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригт таалагдсангүй.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсанд “Шүүгч Наранзун яг юу хийдэг хүн юм бэ, би лав мэдэхгүй юм байна. Эр нөхөр нь ч танихааргүй болчихоод байхад дөрвөн оноо ч гэх шиг” хэмээн нэлээд бухимдлаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ