Обамагийн зурагчин Трампд хэрхэн гар гараасаа хөтлөлцөж сурахыг зааж өгчээ

АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамаг эхнэртээ хайртай, халамжтай эр гэдгийг нь дэлхий нийтээрээ андахгүй.Учир нь тэрээр камерын дурангийн өмнө нэг ч удаа эхнэрэйгээ дотно бус байдлаар харагдаж байгаагүй юм. Үүнд түүний хувийн гэрэл зурагчин Пэтэ Соуза тун ч их үүрэг гүйцэтгэсэн гэдэг.



Пэтэ Соуза өөрийн цахим хуудсандаа экс ерөнхийлөгч Барак Обама болон одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп нарын албан үүргээ авснаас хойшхи эхний 100 хоногийн байдлыг харьцуулан дүгнэжээ.



Түүний дүгнэлтээр хоёр ерөнхийлөгчийн ажилдаа хандах хандлага нь ерөнхийдөө адил гэнэ. Албан уулзалт, гэрээ хэлэлцээрийн асуудалд Доналд Трамп илүү нухацтай ханддаг бол Барак Обама илүү нээлттэй ханддаг байсан гэнэ.



Харин гэр бүлийн харилцааны тал дээр Доналд Трамп, Обамагаас илүү хайнга, бүдүүлэг, хүйтэн, ширүүн өнгө аястай байдгийг гэрэл зурагчин Пэтэ Соуза анзаарч дүгнэлтэндээ буулгажээ.



Иймд зурагчин залуу Доналд Трампыг эхнэртэйгээ гар гараасаа хөтлөлцөж, камерын өмнө эхнэрээ тэвэрч, олны хүндлэлийг татах хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ