ДЭМБ: Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гахайн утсан мах /bacon/ болон түүнтэй ижил аргаар боловсруулж, үйлдвэрлэсэн хиам зайдас зэрэг махан бүтээгдэхүүн хүний биед хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг анхааруулжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, хоот дог, зайдас, шарсан гахайн мах зэрэг боловсруулсан махан хүнс хэрэглэх нь бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг өндөрсгөдөг байна. Дээрх бүтээгдэхүүнүүд цусны холестериний түвшинг ихэсгэж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай дэлхий дахинаа мэддэг ч энэ удаа ДЭМБ-аас албан ёсны мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгчээ.

Сарын эхээр ДЭМБ-ын Хорт хавдар судлалын олон улсын агентлаг 800 гаруй судалгааг 22 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр шинжилжээ. Судалгаанд өдөр бүр 50 грамм боловсруулсан мах хэрэглэдэг хүний хорт хавдраар өвчлөх магадлал энгийн хүнийхээс 18 хувиар илүү байдаг болох нь тогтоогдсон аж. Тэдгээр нь ихэвчлэн нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдар байсныг олж илрүүлжээ. Боловсруулсан маханд хадгалах хугацааг уртасгаж, амтыг нь өөрчлөх бодисууд хольдог нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ