Питт Жоли 2 эргэн нийлсэн үү?
Зургаан хүүхдийн эцэг эх болсон Холливуудын алтан хосын салалтанд Брэд Питтийн архи хэтрүүлэн хэрэглэх зуршил нөлөөлсөн гэдэг. Тэд салаад найман сар хэдийн өнгөрчээ.“Гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нөхрөөсөө салах шийдвэр гаргасан” хэмээн ярьсан жүжигчин бүсгүйг нэгэн үе Англи чинээлэг эртэй гэрлэхээр болсон тухай мэдээлэл гарч байв. Харин энэ удаад түүнийг экс нөхөртэйгөө эргэн нийлж байгаа гэж “Life & Style” сэтгүүлд бичжээ. Сэтгүүлд бичсэнээр, Брэд Питт Жоли руу утасдаж чин сэтгэлээсээ уучлалт эрсэн гэнэ. Түүнчлэн архи хэтрүүлэн хэрэглэх асуудлаас болж Жоли болон зургаан хүүхдээ зовоосондоо гэмшиж байгаагаа хэлжээ. Жоли нөхрөө уучилж, тэд нууцхан болзож байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ