Эрдэмтэд: Тарган хүмүүс толгой дараалан өвчинтэй
Тарган хүмүүс бол бүгд өвчинтэй хүмүүс. Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд үүнд итгэлтэй байна. Ийм хүмүүс хооллолтоороо өөрсдийн амьдрал, түүнчилэн бусад хүний амьдралыг сүйтгэж байдгийг тэвчиж суухаабольж, энэ тухай шулуухан хэлж байхыг эмч, хоолны мэргэжилтэн болон сэтгэл судлаачдад эрдэмтэдуриалжээ. Юу гэвэл, тэдний амьдралын хэв маягийг өсвөр үеийнхэн хуулбарлаж болох юм.
Илүүдэл жин нь зүрх-судасны элдэв өвчин, түүнчилэн чихрийн шижин өвчин, харшил болон эмчилгээгүй бас хэд хэдэн аюулт өвчин тусах эрсдэлийг ихэсгэдэгийг эрдэмтэд нотлож чадсан байна. Тарган хүнийг эрүүл хүн хэмээн үзэж болохгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Тийнхүү таргалалт бол хэвийн байдал биш, энэ бол гаж үзэгдэл. Үүний хажуугаар дуугүй өнгөрөх юмуу за яахав дээ гэсэн маягаар хандаж огт таарахгүй. Байдал хэрээс хэтэрч, өнөөдөр дэлхийд олон зуун сая хүн таргалалтаас болж шаналж байгааг эрдэмтэд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ