Дэлхийн III дайнд 2.2 тэрбум хүн амь үрэгдэнэ гэжээ

war“Дэлхийн III дайн дэгдэх нь зайлшгүй бөгөөд дэлхийн хүн амын гуравны нэг нь амь үрэгдэнэ” хэмээн Британийн “Daily Star” сонин АНУ-ын номлогч Ирвин Бакстерийн мэдэгдсэнээс иш татан мэдээлснийг “Звезда” уламжилжээ. Америк номлогч дэлхийн гуравдугаар дайн Иракийн нутгаас эхэлж, дэлхий дахиныг хамран манай гаригийн хүн амын гуравны нэг хувь буюу 2.2 тэрбум хүн амиа алдана” хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр "Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийд дайны улам бүр нүүрлээд байна. Хойд Солонгос баруунд цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлж байна. Сирийн зөрчил улам идэвхжиж, олон улс орон холбоотон боллоо” гэжээ. Дэлхийн гуравдугаар дайны тухайд хэвлэлүүд янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл аван нэг бус удаа бичиж буй юм. Британийн хэвлэл дэлхий дахиныг хамарсан дайн болж болзошгүй тухай Нострадамус, Ванга нарын хэлснээс иш татан бичжээ.

Фон Верденберг 2017 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ, Москвад засгийн эрхэнд цэргийнхэн гарна гэсэн бол Америкийн зөнч Жин Диксон “Дэлхийн гуравдугаар дайн тун удахгүй эхэлж, хоёр жил үргэлжилнэ. Үр дүнд нь манай гаригийн хүн ам 600 сая болтол хорогдоно” гэсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ