Асасекирюү Б.Дашням дасгалжуулагчийн ажилдаа оржээ

Японы мэргэжлийн сүмо бөхийнАсасекирюү Бадарчийн Дашням иргэншлээ сольж Япон улсын иргэн болсон.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний оякатабуюу багш дасгалжуулагч болохын тулд ийм шийдвэр гаргажээ. Асасэкирюү Б.Дашням шинэ ажилдаа орсон байна. Тэрбээр ийнхүү Монголын гуравдахь ояката болж буй юм.

Манай улсаасКёкүтэнхо Н.Цэвэгням монгол сумочдын хамгийн анх зодог тайлж Оошима дэвжээний ояката болсон. МөнТокитэнку А.Хүчитбаатар 36 настайдаа сумог бөхийн спортоос зодог тайлж, дэвжээндээ туслах дасгалжуулагч багшаар ажиллаж байсан ч өнгөрсөн нэгдүгээр сард өвчний улмаас таалал төгссөн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ