Тэргүүн хатагтай Ким Жонг Сүк нь түүнээс тусламж хүссэн эмэгтэйг гэртээ урьжээ

download (7).jpg

Өмнөд Солонгос улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгч Мүн Че Ин нь маргааш ерөнхийлөгчийн ордон руу нүүхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Тиймээс тэрээр одоохондоо Сөүл хотын Содэмүн дүүрэгт байдаг гэрээсээ ажилдаа явж байгаа юм байна.

Өнөөдөр өглөө ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн гэрийн гадаа нэгэн хижээл насны эмэгтэй очиж тэргүүн хатагтай Ким Жонг Сүк-ээс, өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа хувийн нэгэн гомдлыг шийдэхэд туслахыг хүсчээ.

Тэргүүн хатагтай эхлээд цонхоороо уг эмэгтэйг харсан ба дараа нь гэрээсээ гарч ирээд түүний хэлэхийг сонсч, улмаар гэртээ урьсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээс үзвэл тэргүүн хатагтай Ким Жонг Сүк нь уг эмэгтэйг тайвшруулж өдрийн хоолоор дайлсан ба дараа нь түүнтэй хамт нилээн удаан ярилцаад гэр рүү нь буцаасан юм байна.


20170513150011934nwae.jpg

download (6).jpg

20170513150008930anys.jpg

20170513151807034hbma.jpg

СЭТГЭГДЭЛ БИЧИХ