ФОТО: Сонгуулийн ерөнхий хорооны байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна

mahn

-Н.ЭНХБАЯР: НАДАД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ 2009 ОНЫ ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН-

Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хэлэлцэж байх хооронд МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны гадна ирж багагүй үймээн дэгдээсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэд СЕХ-ны байр руу орж Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх эрх зүйн боломжтой бөгөөд энэ асуудалд СЕХ-г улс төржихгүй байх ёстой гэх шаардлага, албан ёсны хүсэлтийг тавихаар ирсэн ч СЕХ-ны удирдах албан тушаалтнуудын хүсэлтээр хамгаалалтын ажилтнууд Н.Энхбаяр болон гишүүдийг оруулаагүйгээс болж үймээн дэгдэж, нэмэлт хамгаалалт дуудахад хүрсэн юм. Одоогийн байдлаар СЕХ-ны байрыг ЦЕГ-ын алба хаагчид ирж хамгаалалтанд авсан байдалтай байна.

СЕХ-ны зүгээс тус намын дарга Н.Энхбаярыг ганцааранг нь дотогш оруулж, хүсэлт бичгээ өгөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд тэрээр гарч ирснийхээ дараа намынхаа гишүүдэд зориулан цөөн хормын тайлбар өгсөн юм. Тэрээр “Бид СЕХ-нд хуулиараа ил тод нээлттэй байх ёстой гэдэг зарчимд нийцүүлээд хүсэлт тавьж, сая орлоо. Ингээд үнэн зөв тайлбарыг өглөө. Надад оногдуулсан үндсэн нэмэлт ялыг 2009 оны 9 дүгээр сард батлагдсан Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ялтай байдал байхгүй. Энэ асуудлаар зарим ойлголцлын зөрүү явж ирсэн. 2016 онд Цагдаагийн байгууллагаас ялтай гэсэн тодорхойлолт гаргаж, сонгуульд оролцуулаагүй.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон.

mahn

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жилхөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ-руу явж байсан” гэлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхийн байгууллагаас сонгууль нэр дэвших боломжгүй гэж үзсэн. Гэсэн ч МАХН-ын Бага чуулганаас Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргаж, СЕХ-нд баримт бичгээ хүргүүлээд байгаа юм.Мөн энэ өдрүүдэд тус намын гишүүд дэмжигчид МАН-ын төв байрны гадаа цуглаан зохион байгуулж, эрх баригч намыг шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байхыг шаардаж байгаа юм. Улмаар өнгөрсөн баасан гаригт МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нарын хүмүүс мэдээлэл хийж, Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуульзүйн бүрэн үндэслэлтэй гэж мэдэгдсэн билээ.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

mahn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ