Путин ялалтын баярын "сюрприз" барьжээ
Ялалтын баярын өмнөх өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучнаар КГБ буюу ЗХУ-ын Аюулгүй байдлын төрийн зөвлөлийн төлөөлөгч асан Лазарь Матвеевийнд зочилжээ. Тэрээр даргадаа биечлэн баяр хүргэсэн байна.
Путин Лазарь Матвеевд Аугаа эх орны дайны 72 жилийн ойн баярын мэндийг хүргэхээр Зүүн Германд хамтдаа ажиллаж байсан Ростех корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов, Транснефть компанийн ерөнхийлөгч Николай Токарев нарын хамт гэрт ньочжээ.
Кремлиэс гаргасан мэдэгдэлд, “Ерөнхийлөгч ноён Матвеевд 90 нас зооглосны ойн мэндийг хүргэхийн сацуу Ялалтын баярын мэнд хүргэж, түүний эрүүл мэндийн төлөө хундага өргөсөн” гэжээ.
Кремлийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 1985-1990 онуудад Дрезден хотод бүс нутгийн тагнуулын албанд ажилласан байна.
1980-аад оны хоёр дахь хагаст Зүүн Германд Владимир Путин Лазарь Матвеевийн удирдлага дор ажиллажээ. Тэр үед Зүүн Герман коммунист улс, ЗХУ-тай холбоотон байсан аж. 1990 онд Зүүн Баруун Герман албан ёсоор нэгдсэн юм.
Оросын Ерөнхийлөгч хуучин даргадаа Ерөнхийлөгчийн бугуйн цаг Лазарь Матвеевийн төрсөн өдөр буюу 1927 оны дөрөвдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн Правда сонины дугаарыг бэлэглэжээ.
Путин, “Би маш сайн ажиллаж байсан. Гадаадад томилолтоор ажиллах үед нэг удаа албан тушаал дэвших нь хэвийн үзэгдэл. Гэтэл намайг хоёр удаа дэвшүүлсэн.” хэмээн ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ