Анжелина Жоли Брэд Питт нар эргэн нийлэх үү ?
Холливудын төгс хос гэж нэрлэгдэж байсан Анжелина Жоли Брэд Питт нар өнгөрсөн оны есдүгээр сард гэрлэлтээ цуцлуулахаар мэдэгдсэн ч одоог хүртэл албан ёсоор салаагүй байгаа билээ. Тэдний үнэнч шүтэн бишрэгчид нь буцаж нийлээсэй хэмээн хүсч байсаннь биеллээ олох шиг бололтой. Учир нь Жоли Брэд Питтэй харилцаагаа сэргээхэд бэлэн гэдгээ зарлажээ. Ингэх болсон шалтгаан нь Брэд Питтийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой гэнэ.
Брэд Питт хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа түүний муу зуршил болох архидалтаас болж хосын харилцаанд сэв суусан гэжээ.
Мөн Жолид одоо болтол хайртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ мэдэгдэл нь Жолигийн сэтгэлийг уяраажээ. Тэрбээр хуучны Брэд Питт, миний дурлалт залуу эргэн ирлээ. Иймээс харилцаагаа сэргээхэд ямар ч асуудалгүй гэж хэлсэн Жолигийн үгийг Hollywood Life сайт дамжуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ