Э.Эрдэнэжамъян: Хоёр дахь хувилбар байхгүй

МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, Ц.Оюунбаатар болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд дөнгөж саясэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАХН өнөөдөр /2017.05.05/Бага чуулганаа хийж, тус намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжсэн болохыг онцоллоо.

Одоо тус намынхан бичиг баримтыг бүрдүүлж, хуульд заасан хугацаанд багтаан Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн бүртгэлийг хүргэх юм байна. Хэрвээ элдэв шалтаг тоочиж, бүртгэхгүй байх юм бол эсэргүүцлийн бүхий л арга хэмжээг авах аж.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-МАХН-ындаргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзвэл дараагийн хүнийг нэр дэвшүүлэх хувилбар байгаа юу?

-Э.Эрдэнэжамъян: Дараагийн хувилбар гэсэн ойлголт байхгүй. МАХН-аас хүнээ нэр дэвшүүлсэн, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ.

Яагаад гэвэл урьд, урьдных нь хууль бус шийдвэрүүд ньдээд шатны шүүх, давж заалдах шатны шүүх дээр очоод хууль бус гэдэг нь тогтоогдож байсан.

Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуульд ялтай гэж үзээд сонгуульд оролцуулаагүй. Энэ нь Захиргааны хэргээр явсаар эцэстээ Улсын дээд шүүхэд хүрч,цагдаагийн байгууллага тийм шийдвэр гаргах ёсгүй байсан гэсэн шийдвэр гарсан.

Монгол Улс нэг л хуультай. Нэг асуудал дээр Дээд шүүхийн шийдвэр гарсан л бол дахин нэрийн жагсаалтаас хасах ойлголт байхгүй.Хуулийн хувьд хориг саад байхгүй болсон.

-Н.Энхбаяр даргыг Р.Амаржаргал гишүүнтэй уулзаж, түүнийг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаар ярилцсан гэх мэдээлэл сошиал ертөнцөөр яригдаж байна. Ийм уулзалт болсон уу?

Ц.Шаравдорж:Тийм юм байхгүй.

Э.Эрдэнэжамъян: Наад асуултаа Ардчилсан намынханд тавь. Бид хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ