Н.Айшолпан: Бүргэд бид хоёр найз шиг байдаг

Гэрэл зургийг Н.ЭнхбатГэрэл зургийг Н.Энхбат

“Бүргэдчин охин” кино дэлхийг шуугиулсан ч Монголчууд бид үзэж амжаагүй л байна. Найруулагч Отто Беллийн бүтээл уг кино нь “Sundance”, “Toronto”, “Telluride” гэх мэтчилэн олон кино наадамд өрсөлдсөнөөс гадна Оскарын баримтат кино төрөлд ч хүч үзэж явсан удаатай. Тэгвэл тус кино нь өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ. Энэ үеэр бүргэдчин охин Н.Айшолпантай цөөн хором ярилцах завшаан тохиосон юм.

-Сайн явж ирэв үү. Монголд хэзээ ирсэн бэ?

-Монголдоо ирээд хоёр долоо хоног болж байна. Франц, Грек, Швейцарь гээд олонорноор киноныхоо нээлтийг дагаж явж байгаад ирлээ.

-Өмнө нь байнга л үндэсний хувцастай чинь хардаг байлаа. Энгийн өдрүүдээр ямар хувцас өмсөх дуртай вэ?

-Бариу хувцас өмсдөггүй. Спортлог хувцас өмсөх дуртай. Харин өвөл туулай, үнэгний арьсаар үндэснийхээ хувцсыг хийж өмсдөг.

-Одоо хэддүгээр ангид сурч байгаа вэ. Цаашдаа ямар мэргэжлээр сурмаар байна?

-Одоо 10 дугаар ангид сурч байгаа. Хоёр жилийн дараа төгсөнө. Цаашдаа эмч болох хүсэлтэй. Гэхдээ яг ямар чиглэлээр сурахаа бодоогүй л байна. Ер нь бол Монгол Улсаа хөгжүүлэх, сайн сурах мөрөөдөлтэй.

-Кинонд тоглоод үзчихлээ. Гадны үзэгчид киног чинь яаж хүлээж авч байна?

-Анх кинонд тоглоход бүргэд бид хоёрт их хэцүү байсан. Одоо бол гайгүй сурсан. Гадаад хүмүүс их гоё хүлээж авсан. Бүгдээрээ босож алгаа таших гэх мэт. Монголд ч гэсэн гоё хүлээж авна гэж бодож байна. Кинонд маань аав хүүхэд хоёрын харьцаа, казах түмнийёс заншлыг харуулсан. Хүүхдүүдэд үлгэр жишээ болно гэж бодож байна.

-Бүргэдийнхээ талаар ярьж өгөөч?

-Бүргэдээ би багаасаа өөрөө сургасан болохоор найз шиг маань байдаг. Өдөрт 500 грамм мах иддэг. Есдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 15 хүртэл хоолыг нь сойдог. Харин зун таргалчихдаг болохоор ан хийдээггүй. Бүргэдийн нисэх, ан барьж байгаа нь их гоё харагддаг.

-Бүргэдээр ан хийхээс өөр юунд сонирхолтой вэ?

-Дуу дуулах, бүжиглэх дуртай. Чөлөөт цагаараа ном уншина, волейбол тоглодог. Ээж маань надад их зүйл зааж өгсөн. Хувцас, малгай оёх гэх мэтчилэн.

-Хот, хөдөөгийн аль нь гоё байна?

-Надад хотоос илүү хөдөө байх нь таалагддаг. Яагаад гэвэл цаг агаар нь ч гоё байгалаараа байдаг. Улаанбаатарын утаа үнэхээр хэцүү.

Гэрэл зургийг Н.ЭнхбатГэрэл зургийг Н.Энхбат

Гэрэл зургийг Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ