Кембрижийн хунтайж, гүнж нар сэтгүүлтэй шүүхдэлцэх гэж байна

Кембрижийн хунтайж, гүнж хоёр “Closer” сэтгүүлтэй шүүхдэлцэхээр бэлтгэж байгаа ажээ.2012 оны есдүгээр сард тус сэтгүүлд нийтлэгдсэн зургууд ингэх шалтгаан болсон байна.Наранд борлосон хөхтэй Кейт Миддлтоны зураг бүр ч дуулиан тарьжээ.“Closer” сэтгүүлИх Британийн хаан ширээ залгамжлагчийн гэргийн нийтдээ 12 зургийг нийтлэж,сүүлд нь эдгээр зураг дэлхийгээр нэг тарсан юм.

Эдгээр гэрэл зураг бидэндёс суртахууны болон нэр хүндийн их хохирол учруулсан гэж Кембрижийн хунтайж, гүнж хоёр хэлсэн байна. Гүнжийн зургууд түүний нэр төрийг огтхон чгутаагаагүй гэдэгт“Closer” сэтгүүлийнхэн итгэлтэй байгаа ажээ.Гэрэл зургуудад “бие биедээ хайртай, орчин үеийн сайхан хос” гарсан юм гэж тэд хэлсэн байна. Гэсэн ч сэтгүүлийн ажилтнууд хүний хувийн амьдралыг хамгаалах эрхийг зөрчсөн хэргээр Нантер хотын шүүхэд дуудагдсаныг өмгөөлөгч мэдэгджээ. Хунтайж Уильям, түүний гэргий хоёр шүүхэд ялж, хэрэг нааштайгаар шийдэгдвэл, 1,5 сая еврогийн нөхөн төлбөр авах бүхий л магадлал байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ