Мишель Обама :Улс төр миний анхаарлыг татахгүй байгаа

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий, Тэргүүн хатагтай Мишель Обама өчигдөр арга хэмжээнд оролцсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Тэрбээр Флорида мужид зохион байгуулагдсан “AIA Conference on Architecture 2017” арга хэмжээнд оролцсон хүндэт зочдын нэг байжээ.

Хатагтай Обама “Олны өмнө гараагүй их уджээ. Үнэхээр сайхан байна. Та бүхнийг их саналаа. Өнгөрсөн хугацаанд их сайхан амарсан. Нөхөр минь улстөрөөс зайгаа барьсан нь надад бага зэрэг хэцүү байсан ч одоо зүгээр ээ” гэж хэлсэн байна.

"Бусад улстөрчдийн гэргийн адилаар улстөрд орох уу" хэмээн нэгэн үзэгч түүнээс асуухад “Улс төр миний анхаарлыг татахгүй байгаа” хэмээнхариулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ