Ким Чен Уны цэргүүд хуурамч зэвсэгтэй юу?

Хойд Солонгосын “Нарны баяр” буюу Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойн өдөр тус улсын удирдагчид цэргийн парад зохион байгуулсан билээ. Дөрөвдүгээр сарын 15-нд болсон тэр парадад цэргүүдийн агссан зэр зэвсгийн дийлэнх нь хуурамч байсан гэж АНУ-ын тагнуулын албаны офицер асан ярьжээ. Энэ тухай Британийн "Mail" сонин нийтэлсэн байна.

Майкл Прегент Хойд Солонгосын цэргүүдийн барьж жагссан зэвсэглэл ихэнх нь дуураймал эд, бас хар нүдний шилнүүд нь байлдааны зориулалттай биш, энгийн загвартай нарны шил гэж дүгнэсэн байна. Дэлхий нийтэд цэргийн хүчээ гайхуулж, байгаа цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслээ илүү хүчирхэг болгож харагдуулах гэсэн оролдлого гэж тэр тайлбарлав.

Пхеньянд дөрөвдүгээр сарын 15-нд болсон жагсаалд цэрэг эрсийн барьсан гранат харвагч залгасан АК-47 автомат буу нь үнэн хэрэгтээ жинхэнэ биш, гранат харвагч нь сум хадгалах зориулалттай магазин гэж Прегент үзэж байна.Пхеньянд дөрөвдүгээр сарын 15-нд болсон жагсаалд цэрэг эрсийн барьсан гранат харвагч залгасан АК-47 автомат буу нь үнэн хэрэгтээ жинхэнэ биш, гранат харвагч нь сум хадгалах зориулалттай магазин гэж Прегент үзэж байна.

Зураг дээрх тийрэлтэт гранат харвагч ч мөн тоглоом шиг харагдсан гэнэ.Зураг дээрх тийрэлтэт гранат харвагч ч мөн тоглоом шиг харагдсан гэнэ.

Бууны үзүүрт бэхэлсэн харвагч ч мөн “инээд хүргэм” хуванцар эд гэжээ.Бууны үзүүрт бэхэлсэн харвагч ч мөн “инээд хүргэм” хуванцар эд гэжээ.

Мөнгөлөг өнгөтэй буу нь будаж янзалсан дуураймал эд гэж Прегент тайлбарлажээ.Мөнгөлөг өнгөтэй буу нь будаж янзалсан дуураймал эд гэж Прегент тайлбарлажээ.

Цэргүүдийн хар шил нь байлдааны зориулалттай, нүд хамгаалах хэрэгсэл биш, ердөө энгийн загвартай нарны шил гэнэ.Цэргүүдийн хар шил нь байлдааны зориулалттай, нүд хамгаалах хэрэгсэл биш, ердөө энгийн загвартай нарны шил гэнэ.

Мөн цэргүүдийн хувцас хэрэглэл ч цэргийн стандарт хангаагүй гэж Прегент ярьжээ.Мөн цэргүүдийн хувцас хэрэглэл ч цэргийн стандарт хангаагүй гэж Прегент ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ