Дэвид Бекхэмийн хүү загалмайлсан эцэг болжээ
Дэвид, Виктори Бекхэм нарын 14 настай хүү өөрийн бяцхан үеэл Отисын загалмайлсан эцэг болсон байна. Тэрээр өөрийн алдартай хамаатнуудаас ялгаатай нь, олон нийтийн анхаарлын төвд орохыг төдийлөн хүсдэггүй, аль болохоор зугтаахыг хичээдэг гэнэ.
Хэдий ийм зантай ч энэ удаа харин өөрийн баяр баясгалантай мөчийг хүмүүстэй хуваалцахаар шийджээ. Загалмайлах ёслолын дараа Отисыг тэврээд зогсож буй зургаа Ромео өөрийн Инстаграммд нийтэлсэн байна.
Бяцхан Отис бол Виктори Бекхэмийн бага дүү Кристиан Адамсын хүү аж. Ромео Бекхэм өөртөө Инстаграмм хуудас энэ онд нээсэн бөгөөд одоогоор түүний олон нийтийн сүлжээ 453 мянган дагагчтай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ