Хараагүй иргэд Төрийн ордны гадна жагсаж байна

haraaguiЯг одоо Төрийн ордны баруун хаалганы орчим хараагүй иргэд уриа лоозон барин жагсаж байна. Учир нь “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар хэвлэлийн бага хурал хийж, хараагүй хүүхдүүдийн 116 дугаар сургуультай холбоотой шаардлагуудыг БСШУСЯ-нд хүргүүлсэн билээ.

Тэдний зүгээс хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, холбогдох хуулийн дагуу харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин, шаардагдах тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг зохих журмын дагуу сайжруулж, шинээр олгох өгөх, асуудлаа мэддэггүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх гэсэн шаардлагуудыг тавьсан юм.

Харин БСШУСЯ-ны зүгээс шаардлагын хариуг хүргүүлж, 116 дугаар тусгай сургуультай холбоотой хэд, хэдэн асуудлыг тусгасан байна. Үүнд:

2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын тусгай сургууль, цэцэрлэгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байхаар хуульчилсан. Тус яамнаас нийслэлийн өмчийн тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн өмчид шилжүүлэх, харьяаллыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хууль, тогтоомжид заасны дагуу орон нутгийн өмчийг төрийн өмчид шилжүүлэх талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргах ёстой.

Тус яамнаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг 2017 оны хоёрдугаар сард хүргүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсны дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандаж төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулна. Мөн “Сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ сургуулийн захирлаар хараагүй хүнийг томилох” шаардлага тавьсан. Гэвч ийм үндэслэлээр тус сургуулийн захирлыг чөлөөлөх, томилох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариуг салбарын яамнаас өгсөн юм.

Энэ мэтээр “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ноос тавьсан шаардлагын хариуг БСШУСЯ-наас тэр дор нь өгсөн ч энэхүү шийдвэрийг эсрэгүүцэж, зарим асуулгын хариултыг өгөөгүй, хараагүй хүүхдүүдийн боловсролын асуудлыг үл тоож байгаа, тус сургуулийн харъяаллын асуудлыг нэн даруй шийд гэсэн шаардлагууд тавин жагсаж буй нь энэ юм.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАНharaagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

haraagui

СЭТГЭГДЭЛ БИЧИХ