В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын хэрэглээ болжээ
Урин дулааны улирал эхэлж, барилгын салбарын үйл ажиллагаа идэвхид орж байгаа энэ үед бид та бүхэндээ дэлхийд хэдийн шалгарсан, бүхий л салбарт өргөн хэрэглэгдэх болсон шинэлэг технологи болох мяндас-полимер арматур буюу “композит арматур”-ын талаар нарийн ойлголт өгье гэж бодлоо. Өдгөө энэ орчин үеийн технологийг ашиглаж композит арматурыг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа “Сибирь Арматур” ХХК-ийн хувь нийлүүлэгч Борис Осиповтой ярилцсанаа хүргэе.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. - Баярлалаа. Манай үйлдвэртэй танилцахаар ирж, уншигч олондоо бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний талаар ойлголт өгөх гэж буй та бүхэнд талархаж байна.
- Та бүхний үйлдвэрлэж байгаа арматурыг хараад нэлээн гайхлаа шүү. Харахад их хэврэг юм шиг атлаа айхтар бат бөх, дээр нь их хөнгөн санагдав. Бүтээгдэхүүнийхээ талаар бидэнд нарийн ойлголт өгнө үү? - Танай уншигчдад тодорхой ойлголт өгөхийн тулд жаахан түүх ярих хэрэгтэй байх. Энэ технологийг дэлхий нийт амьдралд нэвтрүүлээд 80 гаруй жил болж байна. Гэхдээ 2000 оныг хүртэл энэ төрлийн арматурын үнэ өндөр байсантай холбогдуулан цөөн тооны салбарт хэрэглэгдэж байсан. Голчлон цэрэг, зэвсгийн үйлдвэрлэл, сансрын хөлөг бүтээх зэрэгт ашиглаж байлаа. Тэгвэл шинжлэх ухааны ололт, амжилтууд асар хурдан явагдсанаар 2000 оноос үйлдвэрлэх үнэ өртөг нь хямд болж эхэлснээр бүхий л салбарт хэрэглэгдэх болсон юм. Өмнө нь бол та бидний ашиглаад сурчихсан төмөр арматураас үнэ нь өндөр байв. Манай ОХУ-д л гэхэд энэ материалаар 1975 онд бүхэл бүтэн гүүрийг Хабаровскт барьж туршсан юм билээ. Энэ гүүр одоо ч ашиглагдсаар байгаа.
- Цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлд гэдгээ жаахан тодруулахгүй юу? - Хуягт машин, танкны хуягийг хийхэд бидний үйлдвэрлэж байгаа энэ бүтээгдэхүүнийг өргөнөөр ашигладаг юм. Одоо ч ашиглаж байгаа. Пуужингуудын гадаргууг ч энэ материалаар хийж байна. Маш бат бэх мөртлөө хөнгөн чанартай байдаг тул ашигладаг эд дээ. Нэг жишээ хэлье. Нисэх онгоцны бүхээгийг энэ материалаар үйлдвэрлэх болсноор онгоцны хүндийн жин мэдэгдэхүйц буурсан. Онгоцны жинг нэг килограммаар багасгахад Парисаас Москва хот руу нисээд буцах замд агаарын тээврийн компаниуд 2000 долларын хэмнэлт хийж байгаа юм. Сонин байгаа биз? Ийм л хэмнэлтийг гаргаж байгаа чухал материал даа.
- Нээрээ, сонин санагдлаа. Өөр бусад олон давуу талууд мэдээж бий л байх...- Тийм ээ. Манай үйлдвэрлэж буй энэ композит арматураар хийгдсэн бүтээн байгуулалт маш олон жилийн эдэлгээг даах болно. Барилгын угсралтад ашиглагдаж буй төмөр арматур 40жилийн настай байдаг. Тэгвэл хүн төрөлхтөн композит арматурыг ашиглаад 80 орчим жил болж байхад чанар, эдэлгээ нь хэвээрээ л байна. Төмөр арматурыг бодвол манай энэ материал зэвэрдэггүй онцлогтой. Арматурыг бетон дотор хийгээд олон жил болоход зэвэнд идэгддэг. Бидний үйлдвэрлэж байгаа композит арматур элдэв химийн урвалд орж, зэвэрдэггүй. Бетон цутгалтад маш сайн тэсвэртэй гэсэн үг л дээ. - Энэ технологи хаана илүү нэвтэрсэн байна вэ? - Өдгөө энэ технологийг Япон, Канад, АНУ, Баруун Европын орнуудад өргөн хэрэглэж байна. Канадад зам, гүүрийн барилгад өргөнөөр ашигладаг. АНУ-д замын далан, эргийн бэхэлгээ, боомтын барилга байгууламжид ашиглаж байна. Голландад л гэхэд 2006 онд композит арматурыг ашиглаж төмөр зам барьсан. Өнөөдөр чанар нь яг хэвээрээ байгаа. Япончууд олон салбарт ашиглаж байна. Орчин үед Мяндас-полимер (FRP) арматур нь Барууны оронд барилга, автомашины зам, төмөр зам, гүүр зэрэг бүтээн байгуулалтын ажилд ихээхэн хэрэглэгдэж буй технологи бөгөөд дөнгөж саяхнаас ОХУ болон БНХАУ-д өргөн нэвтэрч эхэлсэн юм. - Композит арматурын давуу тал юу вэ? - Бидний үйлдвэрлэж байгаа арматур зэвэрдэггүй, хөнгөн, гар утас зэргийн долгион саатуулдаггүй, уян хатан чанар сайтай, дулаан дамжуулдаггүй, цахилгаан дамжуулдаггүй, хүйтэнд тэсвэртэй, хамгийн гол нь захиалагчийн хүсэлтийн дагуу дурын урттайгаар үйлдвэрлэгдэж болдог зэрэг чанараараа төмөр арматураас ихээхэн давуу талтай юм. Бид композит арматураа Монгол Улсын MNS ISO 10406-1:2015, MNS GOST 31938:2015 стандартын дагуу үйлдвэрлэж байгаа болно.
- Мяндас-полимер арматур гэхээр жирийн надад ойлгоход бэрх юм. Энгийн үгээр тайлбарлаж өгөөч... - Энгийнээр хэлбэл, бид шилэн мяндсан утаснуудыг маш олноор нь нийлүүлж, бэхжүүлэгч давирхайтай хольсны эцэст дулааны аргаар хатууруулан үйлдвэрлэсэн энэ арматураа композит арматур гэж байгаа юм.
- Танай үйлдвэрлэж буй арматур төмөр арматураас юугаараа давуу байна вэ? - Композит арматур нь төмөр арматураас гурав дахин бат бэх байдаг. Энэ төрлийн арматур ус, чийгэнд тэсвэртэй, зэврэхгүй, цахилгаан дамжуулдаггүй, дулаан дамжуулалт 100 дахин бага байдаг. Радио долгионыг сайн нэвтрүүлэх мөртлөө цахилгаан соронзон орон зайн нөлөөнд ордоггүй юм. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд яг тохирсон эд дээ. Хүйтний буюу бага температурын үйлчлэлд эвдэрч нурахгүй. Хэрэглэгдээд 80 жил болж байгаа ч ямар нэгэн асуудал гаргаагүй. Өнөөдөр хүн бүр эдийн засгийн хэмнэлтийг боддог цаг болсон. Композит арматур нь төмөр арматуртай харьцуулбал жингээр 6-9 дахин хөнгөн байдаг тул хүнд даацын машин, техник шаардахгүй, холын зайд тээвэрлэхэд зардал маш бага ордог, амар хялбар зүйл л дээ. Композит арматурыг дугуй хэлбэрээр ороож болдог тул суудлын тэргээр ч ачаад авч явж болно.
Саяхан л гэхэд барилга барьж байгаа Портертой нөхдүүд ирээд хүнд даацын гурван машин шаардагдах хэмжээний композит арматурыг түвэггүйхэн ачаад явж одсон. Хүмүүс Приүс машинтайгаа ирээд авч явж байна. Тэгэхээр тээвэрлэлтийн зардал маш бага байж таарна. Бид арматураа одоогоор 50 метрийн урттайгаар ороон үйлдвэрлэж байгаа бөгөөд захиалагч хүсвэл хүссэн уртаар нь хийж өгөх боломжтой.
Энэ арматур маань маш хөнгөн тул нэг хүн ганцаараа их хэмжээний арматурыг өргөөд явчихна. Өндөр зардал шаарддаг өргөгч краны хэрэг ерөөсөө байхгүй. Зуны аагим халуун, идэр есийн хүйтэнд манай композит арматур бетонтой ижил суналт, агшилтыг үзүүлдэг. Та хүсвэл бид есөн километрийн урттай арматурыг ч үйлдвэрлэж өгч болно. Тэгэхээр илүүдэл, хог хаягдал гарахгүй гэсэн үг. Танд 12 метрийн урттай арматур хэрэгтэй бол шууд тэр хэмжээгээр үйлдвэрлэж болно. 100 метр гэвэл нэг ч сантиметрийн зөрүүгүй хийж өгнө.
Эдийн засгийн хувьд мундаг хэмнэлттэй л дээ. Хамгийн гол нь, композит арматур маань төмөр арматураас 30 хувиар хямд байгаа юм. Товчхондоо бол, бидний үйлдвэрлэж буй композит арматур төмөр арматурыг зах зээлээс алгуур шахаж байгаа. Хэрэглэгчид ч манайхыг илүүтэй сонгох болсон. Өнөөдөр хөдөө орон нутгаас хүртэл манайхыг сураглаад ирж байгаа хүмүүс олон байна. Давуу чанаруудыг нь ойлгосных тэр болов уу.
- Монголчууд танай бүтээгдэхүүнийг хаана хэрэглэж болох вэ? - Манай арматурыг зам, үйлдвэрлэлийн болон барилгын салбарт өргөнөөр хэрэглэж болно. Төрөл бүрийн барилга байгууламж барихдаа бетон бүтээцэд нь ашиглаж байна. Хөнгөн болон хүнд бетон хольц ашиглахад: Бүх төрлийн суурь фундамент, бетон хучилт, хөөсөн бетон зэрэгт хэрэглэнэ. Тоосгон барилгын үелсэн өрлөгт хэрэглэхэд нэн тохиромжтой.
Түүнчлэн дулаан тусгаарлалтын бэхэлгээний элемент маягаар хэрэглэж болно. Арматурчилсан голч, шилбэ, тор (сетка) хэлбэрээр ашиглаж байна. Мөн олон үе бүхий тоосгон болон чулуун хананы холбоосонд даацын, өнгөлгөөний, хатуу давхарга маягаар хэрэглэдэг. Замын компаниуд үерийн далан, эргийн бэхэлгээ зэрэгт ашиглаж байгаа. Ус сувгийн бүх төрлийн барилга байгууламжид хэрэглэх бололцоотой. Энэ материал маань химийн ямар нэгэн урвалд ордоггүй тул химийн үйлдвэрлэлийн бетонон бүтээцэд ашиглагдах боломжтой.
Энгийн жишээ хэлэхэд, энэ технологи өргөн нэвтэрсэн хөгжилтэй орнуудад хэрэглээний халуун, хүйтэн усны хоолойг композит арматураар хийж байна. Хэрэглэгчдэд зэвэнд идэгдсэн ус уулгахыг хүсэхгүй байгаагаас тэр. Шатахуун, түлшний томоохон сав, ёмкостиудыг композит материалаар хийж байна. Хийн агуулахууд ч энэ материалаар хийгдэх болсон. Томоохон уурхайнууд даацын бэхэлгээ маягаар ашиглаж байна. Сул газар ховор болсон орнуудад олон давхар автомашины зогсоолуудыг энэ л арматураар барьж буй. Зарим нэг улс, орны төр, засаг бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд байгуулаад, улсаас санхүүжилт хийсний үр дүнд энэ материалыг практикт өргөнөөр нэвтрүүлэхийг шаардах болсон. Тэр улсууд гол үнэт зүйл болсон хүнээ бодсон хэрэг юм шүү дээ. Тэгэхээр маш их давуу тал байгаа юм. Манай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бидний үйлдвэрлэж байгаа композит арматурын өндөр чанар, бат бэх байдал зэргийг үнэлээд улс ардын аж ахуйн бүхий л салбарт өргөнөөр ашиглахыг үүрэгдсэн билээ. Сонирхуулахад, уралдааны “Формула-1” тэмцээний машинуудын бараг бүх эд анги, бүхээг, араг ясыг нүүрсэн композит материалаар хийж, хөнгөн болгож байгаа. Тийм хөнгөн машинууд илүү хурдлах нь ойлгомжтой.
- Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. - Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Энэ дашрамд, бидний үйлдвэрлэж байгаа композит арматурыг сонирхсон, хэрэглэж үзэхийг хүссэн хүмүүс байвал бидэнтэй чөлөөтэй холбогдож болно шүү. Бид уриалгахан хүлээн авч, зөвлөгөө өгөхийн дээр захиалагчийн хүссэн хэмжээний дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгөх болно. Манай хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо ТЭЦ-4-ийн урд. Харилцах утас: 9515-7733, e-Mail: @yandex.ru">sibir-armatur @yandex.ruЭх сурвалж www.wikimon.mnО.Чинзориг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ