Анжелина Жоли хуучин нөхөртэйгээ харилцаагаа сэргээжээ

Анжелина Жолитун удахгүй дахин нөхөрт гарна гэдэгт зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл итгэлтэй байна. Тэр хүн хэн гэдгийг хэн ч нэр заан хэлэхгүй байгаа ч, жүжигчин бүсгүй хэзээ хэзээнээс илүү аз жаргалтай байгаагийн сацуу, хэн ч, юу ч түүнд саад болж чадахгүй хэмээн мэдээлэгчид ярьж байна. Голливудын хамгийн дур булаам бүсгүйг хэн гээч нь эргүүлж байгааг зарим хүн тааж ядаж байгаа ч, харин Жоли өөрийнх нь талаарх элдэв яриа гарах “зуушийг” өөрөө хаяж өгсөн гэдэгтээ санал нийлэх хүмүүс олон байгаа бололтой. Анжелинахуучин нөхөр Жонни Миллертэй харилцаагаа сэргээжээ. “Одоо Анжелина туйлаас итгэдэг тэр хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлэх бодолтой байгаа гэнэ. Тэдний тоонд Жонни ордог. Тэр голдуу АНУ-д (Нью-Йоркт) байдаг ч, Их Британид байнга шахуу очиж, тэнд Анжелинатай уулзах боломжийг ашиглахаас татгалздаггүй” хэмээн мэдээлэгч хэлжээ.

“Тэд өдөр бүр бие бие рүүгээ утасддаг хэмээн хэлэх аргагүй. Гэхдээ л Жоли, тэрхоёр харилцаатай байгаа. Тэд үүндээ баяртай байгаа нь лав” гэжучрыг мэдэх тэр хүн хэлсэн байна.

Анжелина, Жонни хоёр ганцхан жил л ханилж суусан юм. Тэдний хурим 1996 онд болж, харин 12 сарын дараа салжээ. Гэхдээ жүжигчид 1999 онд л албан ёсоор салсан юм. Бидний гэрлэдэг нь алдаа байсан, бид дэндүү залуу байцгааж хэмээнтэд ярьж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ