Cая долларын шагналтай тулаанд М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөгчөө яллаа

Өнгөрсөн Бямба гаригт БНСУ-ын Сөүл хотноо нэг сая ам.долларын шагналын сантай “Road FC” холимог тулаанд манай улсын хоёр тамирчин тулалдав. Манай тамирчин М.Нандин-Эрдэнэ Бразилын холимог тулааны нэрт тамирчин Бруно Мирандатай нэг сая ам.долларын төлөөх эхний тулаанаа хийж, минут хүрэхгүй хугацаанд өрсөлдөгчөө цэвэр ялаад байна. Мөн Х.Амартүвшин БНХАУ-ын тамирчин Шан Лиан руг 55 секундэд өрсөлдөгчөө нокаутаар яллаа. Тэд зургаан тулааны гэрээ хийсэн ба зургаан тулаандаа бүгдэд нь ялж байж ялагч нь болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ