Манай тамирчин Америкийн аварга болжээ
Монголын оюун ухааны академийн тамирчин хүүхдүүд тив, дэлхийд зохиогдсон ой тогтоолын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргасаар өдийг хүрсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотод Ой тогтоолтын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн зохион байгуулагджээ. Уг тэмцээнд оролцсон манай тамирчин мөн л амжилттай оролцсон сайхан мэдээ байна. Тодруулбал Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, Олон улсын Их Мастер Б.Шижир-Эрдэнэ маань нийлбэр оноогоор тэргүүлж, Америкийн аварга болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ