Жэсон Стэтхэм: Хүүхэд минь эсэн мэнд төрөөсэй хэмээн залбирч сууна
“Тээвэрлэгч” киноны од Жэсон Стэтхэм өчигдөр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Галзуу хурд 8” кинонд тоглосон юм.
-Шинэхэн уран бүтээлийнхээ нээлтэд та Рози Хантингтонтыг дагуулан ирсэн. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Амьдралд минь гайхалтай хоёр мөч тохиож байна. Эхнийх нь олон сар өдөр, шөнөгүй зураг авалтад орж олон саад бэрхшээлтэй нүүр тулсан бүтээл минь нээлтээ хийлээ.Хоёрт асар их хүчээр бүтсэн уран бүтээлийнхээ нээлтэд хайртай бүсгүйгээ дагуулан ирсэн явдал.
-Хэдхэн сарын өмнө Рози инстаграм хуудсаараа дамжуулан жирэмсэн гэдгээ зарлаж билээ. Розигийн гэдэс нэлээдгүй томорчээ. Тун удахгүй таны залгамжлагч төрөх нээ?
-2010 онд Розиг “Victory secret’s” шоуны тайзнаас харж билээ. Тэр цэнхэр өнгийн дотуур хувцас өмссөн байсан. Тэр өдөр их тод санагдаж байна. Шоуны дараа би Розиг оройн хоолондурьсан юм. Рози эелдэгээр миний саналыг хүлээн авч, бид үүр цайтал ярилцаж билээ. Тэр уулзалтаас хойш би түүнийг мартаж чадаагүй. Анхны харцаар дурлачихсан гэхэд болно. Азаар би Розид таалагдаж, өнөөдрийг хүртэл хамтдаа байна. Удахгүй бид гурвуулаа болно. Үнэхээр сэтгэл хөдөлж байна.
-Рози жирэмсэн болсон тухайгаа танд хэрхэн хэлсэн вэ?
-Тун энгийнээр. Надад “Би жирэмсэн болчихлоо” гэж хэлсэн. Ингэж хэлэхэд нь би их гайхсан.
-Удахгүй аав болно?
-Би хараахан аав болоогүй байна. Хүүхэд минь эсэн мэнд төрөөсэй хэмээн залбирч сууна. Одоогоор энэ бодол намайг зовоож байна. “Битгий санаа зов” хэмээн олон хэлж байгаа ч үнэнийг хэлэхэд их шаналж байна.
-Таны гаднах төрх их гайхалтай, хүчирхэг. Гэтэл сэтгэл дотроо сул дорой, цайлган нэгэн бололтой?
-Би тийм ч сул дорой нэгэн биш л дээ. Гэхдээ амьдралд тохиох гэнэтийн олон асуудал намайг сул дорой болгож байна.
-Олон мянган үзэгчийг байлдан дагуулсан “Галзуу хурд” киноны наймдугаар анги Нью Йорк хотноо нээлтээ хийлээ. Та ярилцлагынхаа эхэнд “сэтгэл их хөдөлсөн” хэмээн ярьсан. Та үргэлж шинэхэн уран бүтээлээ сэтгэл хөдлөлөөр хүлээн авдаг уу?
-Мэдээж хэрэг. Зураг авалт эхэлсэн өдрөөс чи гэртээ бус зургийн талбайд ихэнх цагаа өнгөрүүлэх болно. Зураг авалт үргэлжиж байхад олон саад бэрхшээлтэй нүүр тулахаас гадна зарим тохиолдолд хэн нэгэнтэй муудалцах бол хэвийн үзэгдэл. Зураг авалт хэдэн ч сар үргэлжиж болно. Чи энэ хугацаанд жинхэнэ анд болон гайхалтай хамт олонтой болно. Бид өнгөрсөн хугацаанд олон сайхан дурсамжийг бүтээсэн. Тиймээс ард үлдсэн дурсамжаа эргэн санах нэгэн арга бол киногоо үзэх. Хүн бүхэн хийсэн ажлаа тайлагнахдуртай байдаг.
-Та энэхүү бүтээлийн 7, 8-р ангид хамтран ажиллаа?
-Тийм ээ. Их эрч хүчтэй залуустай хамтран ажиллах сайхан байсан. Бид зураг авалтаа дуусгаад л хүйтэн шар айраг ууцгаадаг байсан. Бид үнэхээр төгс хамтрагчид болсон.
-Аль уран бүтээлчтэй хамтран ажиллах илүү сайхан байв?
-Ганцхан хүнийг онцлох нь утгагүй хэрэг. Двайн Жонсон, Вин Дизель хоёр их сайн залуус.Бид нэг нэгнээ их эртнээс мэддэг. Тиймээс зарим үед нэг нэгнээрээ даажигнах явдал их байсан.
-Зураг авалтын үеэр нэг нэгнээ хорлодог байсан гэж үү?
-/инээв/ Нэг үгээр тийм.
-Хорлох ажиллагааны талаар сонирхуулвал?
-Зүгээр л хүүхдийн тоглоом.
-Хэзээ хуримаа хийх вэ?
-Удахгүй баяртай мэдээ хүргэнэ гэдэгтээ итгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ