АН-ын удирдлагууд цэцэг өргөлөө
Энэ өдрүүдэд Ардчилсан намын 27 жилийн ой тохиож байна. Өнөөдөр АН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын ажиллагаан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Д.Баттулга болон УИХ-ын гишүүд оролцсон юм. Одоо баярын хурал МҮЭСТО-нд болох гэж байна. Тус баярын хуралд аймаг, дүүрэг бүрээс 20 хүн оролцож байгаа аж.
Ж.МАРАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ