Метро дэлбэлсэн гэх Жалиловын эцэг эх хүүгийнхээ цогцосыг таньжээ


ОХУ-ын Санкт-Петербург хотын метронд бөмбөг дэлбэлсэн гэж сэжиглэж байгаа Жалилов гэгчийн эцэг эх нь оросын умард нийслэлд киргизийн Ош хотоос ирсэн байна.

Дөрөвдүгээр сарын 3-нд 14 хүний амь нас бүрэлгэж 49 гаруй хүний шархдуулсан энэ дэлбэрэлтийг амиа золиослогч Жалилов гар хийцийн бөмбөгөөр үйлдсэн гэж мөрдөн байцаалтын явцадүзэж байгаа юм.


Хууль сахиулагчид Жалиловын гэрт нь нэгжлэг хийж хяналтын камерын бичлэг шүүж үзээд сэжигтэн этгээд гэрээсээ үүргэвчтэй гарсаныг нь тогтоожээ. Нэгжлэгийн үеэр Жалиловын амьдарч байсан байрнаас скоч, фольга, бусад зүйл олсноо гар хийцийн бөмбөг үйлдвэрлэхэд ашигласан гэж үзэж байгаа юм байна.
Эцэг эх нь хэргийн газраас олдсон цогцосын үлдэгдэл нь өөрсдийн нь хүү Акбаржон Жалиловынх мөн болохыг таньсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ