24 баримт: Манай улсад 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг
Хар тамхи гэх чимээгүй тахал манай улсад хэдийнэ нүүрлэж, олон арван хүн эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Гэсэн ч хар тамхи хэрэглэх, зөөвөрлөх тохиолдол бүртгэгдсээр байгаа нь харамсалтай. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүллээ.Тус хэлэлцүүлэгийн үеэр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай илтгэл хэлэлцэж харилцан ярилцав. Энэ үеэр тавьсан итгэлээс онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Хэдэн жилийн өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн хүн жилд 20 бүртгэгддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд 200 болж нэмэгдсэн.
Баримт 2. 18-35 насныхан хэрэглэх нь зонхилдог. Сүүлийн үед насан хүрээгүй буюу ЕБС-ийн сурагчид хэрэглэх нь тохиолдол гарсаар байна.
Баримт 3. Манай улсад 18-35 насны 70-90 мянган хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг.
Баримт 4. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг.
Баримт 5. Манай орны зарим нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн ургамал хяналтгүй ургадаг, түүнийг устгах ажил хангалтгүй зохион байгууллагддаг.
Баримт 6. Хэрэглэгч, донтогч болсон тохиолдолд элбэг. Гэсэн ч үндэстэн дамнасан аюул манайд цэцэглэж байна. Хар тамхи, мансууруулах бодисыг хувийн бизнестэй, санхүүгийн байдал тогтвортой хүмүүс хэрэглэх нь ихэссэн.
Баримт 7. Манай улс хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч үйлдвэрлэгч 2 том оронтой хил залгаа оршдог. Энэ нь ч хар тамхины хэрэглээ болоод энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болдог аж.
Баримт 8. 18 сая хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байна гэсэн судалгаа байдаг бол үүнээсжилд Харин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч дундаас нэг жилд70,000 хүн буюу өдөрт дунджаар 192 хүннас бардаг.
Баримт 9. 2345000 хүн хар тамхи, мансууруулах бодисын хамааралтай болсон гэж албан ёсны бүртгэлтэйбайдаг. Жилд дунджаар 243,000 мансуурагч, донтогч нэмэгддэг гэсэн тоо баримт байдаг байна.
Баримт 10. БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казакстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3,Грект 1, Болгарт 1, Славак улсад 1 нийт 117 хүн хар тамхи мансууруулах бодистой холбогдсон хүмүүс.
Баримт 11. Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39 бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэл авсан.
Баримт 12. Дэлхийд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсээс хамгийн бага нь 11 настай хүүхэд байсан байна.
Баримт 13. БНХАУ-аас ихэвчлэн амфетамин, метамфетамины төрлийн мөс /ICE /болон мансууруулах ургамлын гаралтай шавар /HASHISH/ бодис нийлүүлэгдэж байна.
Баримт 14. 2016 онд үйлдэгдсэн гэмт хэрэг 2015 онд үйлдэгдсэн гэмт хэргээс 30 буюу 37.9 хувиар, холбогдогч 55 хүнээр буюу 32.5 хувиар өссөн.
Баримт 15. 2017 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг дөрөв буюу 57.1 хувиар, холбогдогч дөрөв буюу 21 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Баримт 16. ОХУ-аас “Анданте” нэршилтэй эм орж ирж байна. Энэ эм нь эмийн сангуудаар энгийн эмийн адил худалдаалагдаж байна. “Анданте” эмийг 80.000-100.000 төгрөгөөр зарж борлуулах тохиолдол тасрахгүй байна.
Баримт 17. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альша, Баяннуур аймгуудтай хиллэдэг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуун сухайтын хилийн боомт, Гурван тэс сумын Шивээ хүрэнгийн хилийн боомтуудаар оруулж ирээд байгаа“Ми Ми” гэх нунтаг цагаан бодисын хэрэглээ сүүлийн үед ихссэн байна.
Баримт 18. 2014 оноос 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 38,3 килограмм Каннабис, 1,6 килограмм Мөс, 134 грамм Гашиш, долоон ширхэг экстази, 3542 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, 0,4 грамм кокаин хураагджээ. Эдгээрийг мөнгөн дүнгээр тооцвол нийт 964,520,000 төгрөгийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хууль бусаар зарагдсан байна.
Баримт 19. Монгол Улс нь Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисын бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Баримт 20. Нийгэмд ядуурал үүсгэдэг хор хөнөөлтэй. Хар тамхи, мансууруулах бодис нь архи, тамхинаас 60 дахин илүү хортой, сөрөг нөлөөтэй.
Баримт 21. Дэлхий дээр 3300 гаруй төрийн бус байгууллага энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Баримт 22. Хар тамхи, мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн 50 хувь нь ДОХ-ын халдвар авах магадлалтай байдаг аж. Тэгвэл дэлхий дээр 200 гаруй сая хүн хар тамхи, мансууруулах бодис идэвхтэй хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ гаргажээ.
Баримт 23. Ямар бодис хэрэглэснээс нь шалтгаалж эхлээд их хэмжээгээр унтах эсвэл хэт сэтгэлийн хөөрөлд автах инээх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхээ эцэг, эхээ тохоо байдаг.
Баримт 24. 2016 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдыг тоо 19-25 насныхан 114, 26-35 насныхан 71, 35-аас дээш насны 33 хүн тус тус холбогджээ. Уг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо муу, орчин үеийн техник, технологи хангалтгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ