АНУ-ын цэргийн хоёр онгоц Улаанбаатарт газардлаа

ongots

Зураг: Ослын буулт хийсэн АНУ-ын Цэргийн зориулалттай "С-17" онгоц

Улаанбаатарт техникийн буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг манай талаас засах боломжгүй учраас АНУ-ын талаас цэргийн зориулалттай дахин "С-17" маркийн TREK-973 дуудлагатай хоёр онгоц ирэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Өнөөдөр өглөө цэргийн зориулалттай хоёр ачааны онгоц Улаанбаатарт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Тус хоёр онгоцоор энэ сарын 14-ний өдөр техникийн буулт хийсэн онгоцыг засварлах техникийн багийнхан болон онгоцны тоног төхөөрөмжийг авчирсан байна.

Манай улсын онгоцны инженерүүд тус онгоцыг засварлах боломжгүй байсны учир нь тэд нийтдээ найман оронд үйлдвэрлэсэн онгоцыг засах эрхтэй байдаг бөгөөд АНУ-ийн цэргийн онгоцыг засах эрх байддаггүй талаар эх сурвалж мэдээллэв. Одоогоор АНУ-ын цэргийн зориулалттай "С-17" маркийн онгоцыг хэдий хугацаанд засварлах нь тодорхойгүй байна.

У.УРАНЦЭЦЭГ

ongots

Зураг: Ослын буулт хийсэн АНУ-ын Цэргийн зориулалттай "С-17" онгоц

ongots

СЭТГЭГДЭЛ БИЧИХ