Брэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт өчигдөр “People” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.Тэрбээр сүүлд “Allied” кинонд тоглосон билээ.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Таны тоглосон шинэхэн уран бүтээл болох “War Machine” кино ирэх тавдугаар сарын 26-нд албан ёсны нээлтээ хийнэ. Киноныхоо талаар бидэнд сонирхуулаач?
-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг Брэдийн зүгээс хүргэж байна. Та бүхэн хором мөч бүртээ гайхалтай бас шинэ зүйлстэй учрахыг ерөөе. Удаан хугацааны турш намайг эмзэглүүлж бас баяр цэнгэл бэлэглэж байсан “War Machine” кино минь хэдхэн сарын дараа нээлтээ хийхээр боллоо. Мэдээж хэрэг уран бүтээлчдийн хувьд шинэхэн уран бүтээл нь тогтсон өдрөө нээлтээ хийнэ гэдгийг сонсох хамгийн сайхан байдаг юм. Тодорхойгүй шалтгааны улмаас уг бүтээл нээлтээ хийх өдрөө хэд хэдэн удаа хойшлуулсан. Харин одоо л энэхүү бүтээл нээлтээ хийхээр боллоо.
-Та энэхүү уран бүтээлд Генерал Глен МкМахон гэгчийн дүрийг бүтээсэн. Киноны трейлерээс үзэхэд Глен МкМахон сагсуу гэмээр харагдсан. Энэ талаар?
-Сагсуу гэхээсээ бүхнийг чадагч гэж боддог хүн гэж ойлгож байна. Энэ хоёр шал өөр. Генерал Глен МкМахон үнэнч, шударга бас ажилдаа дуртай нэгэн. Тэрбээр үүрэгт ажлаа хэзээ ч хоёрдугаарт тавьж байгаагүй нь түүний хамгийн алдаа юм. Биэнэ мэдрэмжээр уг дүрийг амилуулсан. Тэрбээр хэтэрхий хичээнгүй учир хамтрагчдаасаа байнга зөрчилддөг гэсэн үг.
-Хичээнгүй зан муу гэж үү. Ихэнх ажил олгогчид “хичээнгүй хүнийг ажилд авна” гэдэг бус уу?
-Заримдаа амьдралдаа ганц ч гэсэн зүйлийг амар, хялбараар хийж сурах хэрэгтэй. Заримдаа бид хэтэрхий хүнд ажлыг нэг өдөр хойшлуулаад ядарч сульдсан биеэ амраах хэрэгтэй. Хэтэрхий нэг зүйл рүү улайрах, хажуудаа байгаа зүйлээ анзаарахгүй байх нь буруу юм.Чи үргэлжхүн гэдгээ санах хэрэгтэй.
-Таны тоглосон бүтээл бүхэн амжилт олдог. Энэ бүх амжилт хамтрагчдад нь ямархуу байдлаар тусдаг бол?
-Тэд байхгүй бол би илүү гэрэлтэж чадахгүй.
-Дэлхийн II дайны тухай өгүүлэх “Allied” кино зах зээлээс нилээн ашиг олсон?
-Тийм шүү.
-Энэ бүтээл дээр та цэргийн хүн болсон. Цэргийн хүний дүрийг бүтээх амаргүй баймаар юм?
-Амар зүйл гэж байхгүй. Бүх дүрийг бүтээх амаргүй байдаг. Ямар ч дүрийг бүтээхийн тулд бүх энергиэ зарцуулахад хүрдэг.
-Таны хувийн амьдралын талаар асуумаар байна?
-Энэ асуудлаас болж би их жин хассан.
-Анжелина Жоли та хоёрын салалт олныг гайхшруулсан. Мэдээж хэрэг биднээс илүү хүүхдүүд тань их сэтгэлээр унасан байх?
-Тийм ээ. Жоли их сайн ээж. Тэр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийж чадна. Хүүхдүүдийн минь дэргэд Жоли байгаа учир би амар тайван байна. Мэдээж хэрэг би эцгийнхээ үүргийг амжилттай гүйцэтгэсээр байх болно. Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ. Ингээд л энэ сэдвийг дуусгая.
-Та салаад нэлээ хугацааг өнгөрүүллээ.
-Тийм ээ.
-Хэн нэгэнтэй болзож байна уу?
-Үгүй дээ. Надад хийх ажил их байна. Би хэн нэгэнтэй болзоогүй байна.
-Олон бүсгүй таны сэтгэлийг татахыг хүсдэг гэхэд болно.
-Тэр бол ойлгомжтой. /инээв/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ