Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Шүүх хуралд иргэдийн төлөөлөл болж оролцож байсан эмэгтэй хурлын үеэр төрсөн юм. Бүсгүйг эх барьж авсан эмэгтэй нь Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга байжээ.

Шүүхийн байранд нярайлсан бүсгүйг Ц.Чимэг гэдэг, 37 настай.Өнөөдөр 11.30 минутаас эхэлсэн шүүх хуралд суучхаад хажууханд нь байдаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж хяналтынхаа эмчид үзүүлэх гэж байсан гэлээ.

Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Шүүх хуралдааны үеэр нярайлсан Ц.Чимэг өдгөө“Өргөө” амаржих газарт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнтэй уулзан зарим зүйлсийг тодрууллаа. Тэрээр “Миний дөрөв дэх төрөлт. Өнөөдөр шүүх хуралд 11.30-аас орох байсан. 11.30 цагт шүүх хуралд ороод 14.00 цагийн үед гэнэт өвдөөд шүүхийн туслахын байранд өөрөөрөө төрсөн. Хоёр хүү нэг охинтой. Өнөөдөр 3100 грамм хүүтэй боллоо. Миний төрөх хугацаа арай болоогүй 37 недельтэй дараагийн долоо хоногт төрнө гэж бодож байсан” гэв. Шүүх хуралдааны үеэр төрсөн хүүдээ аав нь нэр өгнө гэж Ц.Чимэг хэллээ.

Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Харин хүүг эх барьж авсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонго“Шүүх хуралд орохоор бэлтгэл ажлаа хийж байтал хүмүүс шуугилдаад шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан эмэгтэй гэнэт төрөхөөр ус нь гарсан гэсэн. Тухайн үед анхан шатны тусламж үзүүлэх хүн байхгүй байсан. Шүүх бол үйлчилгээний байгууллага, ард иргэддээ үйлчлэх ёстой. Монгол улсын иргэний хувьд эх хүү хоёрын аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийсэн. Өөрөө юу ч мэдэхгүй ч гэсэн гүйж ороод харахад ус нь гараад хүүхдийнх нь толгой цухуйчихсан байсан. Төрж үзээгүй болохоор сандраад яах ёстойгоо мэдэхгүй ч гэсэн кино үзэж байхдаа харж байснаараа “Дүлээрэй, дүлээрэй” гээд л хүүхдийнх нь толгойг зөөлөн зөөлөн татан гаргасан. Хүүхэд төрөөд уйлахгүй байсан болохоор бөгс рүү нь хоёр гурван удаа алгадахад уйлсан. Тэгээд хүүг ээжийнх нь энгэр дээр тавин амлуулсан байгаа. Энэ үйл явдал болсны дараа хоёр эмч ирсэн. Тэд анхан шатны тусламж үзүүлэн төрөх эмнэлэг рүү эх, хүү хоёрыг авч явсан. Тухайн үед их сандарсан. Өөрөө төрж үзээгүй ч хүүхэд эх барьж аваад ээжийгээ их хайрласан” гэв.

Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Харин эх хүүхдийг хүлээжавсан “Өргөө” амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Халиун“Эх хүүхдийн биеийн байдал одоогоор харьцангуй тогтвортой байна. 15.10 минутад 3100 хүү төрүүлж манай төрөх дээр хүрч ирсэн. Бид шаардлагатай үзлэгүүдийг хийн одоо эх хүүхдийн биеийн байдал тогтвортой хэвийн байгаа.Эмнэлгээс гадуур гэрээр төрдөг тохиолдлууд бол байдаг. Ялангуяа олон төрөлт буюу энэ ээжийн хувьд дөрөв дэх төрөл учраас төрөлт богино хугацаанд явагдсан байна. Ийм тохиолдолд гэртээ төрөх тохиолдол гардаг. Энэ ээж маань жирэмсний хяналтынхаа хугацаанд нийт зургаан удаа үзүүлсэн. 3100 грамм хүүхэд бол гүйцэд хүүхэд гэж бид үнэлж байгаа ” гэдэг мэдээлэл өглөө.

Б.Солонго: Киноноос харснаараа эх барьж авсан

Шүүх хуралдааны үеэр хүүхэд төрсөн анхны тохиолдол нь энэ байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ