Засгийн газрын XI байранд гал гарлаа

Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгадгал гарчээ.

Галын дуудлага 13:15 цагт ирсэн ба барилгын хоёр давхраас гал гарч эхэлсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоогоод байна. Галын шалтгаан, нөхцөл хараахан тодроогүй байгааг эх сурвалж хэллээ. Яг одоо гал гарсан байранд утаа ихтэй байгаа аж.

Галын шинжээчид газар дээр нь ажиллаж байна.

Засгийн газрын XI байранд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг бүгдийг нь байрнаас гаргаж, чөлөөлсөн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ