Талийгаачтай хамт байсан залуус хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ
Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас 22 настай залуу унаж, нас барсан хэрэг 2017 оны нэгдүгээр сард гарсан билээ.
Хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Шүүхийн шинжилгээний хариу гарсан байна.
Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хэрэг шалгах явц үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Сануулахад, хэрэг гарах үед тус байранд талийгаачтай хамт 21-28 насны 10 эрэгтэй, нэг эмэгтэй байсан юм. Залуус тухайн үед мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй гэж цагдаагийнханд мэдүүлсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ